Балба улсын Засгийн газар нийгмийн сүлжээний платформуудыг хориглосон, авлига ихтэй, эдийн засгийн байдал муу зэрэг шалтгаанаар залуусын удирдсан эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр арваад хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн гэмтэж бэртжээ.
Аюулгүй байдлын хүчнийхэн хэд хэдэн хотод болсон жагсаалын үеэр сум, усан буу, нулимс асгаруулагч хий ашигласан бөгөөд дор хаяж 19 хүн амиа алдсан гэж эрх баригчид “Reuters” агентлагт мэдээлсэн байна. 30 сая хүн амтай Гималайн Балба улс төрийн тогтворгүй байдлаараа алдартай бөгөөд арав гаруй жил үргэлжилсэн иргэний дайны дараа 2008 онд 239 жилийн настай хаант улсын засаглалаа халж, бүгд найрамдах улс болсноос хойш 10 гаруй засгийн газар солигджээ.
Одоо үргэлжилж буй үймээн самууныг 13–28 насны буюу “Z үеийнхэн” удирдаж байгаа ба сүүлийн хэдэн арван жилийн хамгийн хүчтэй үймээн самуунд тооцогдож, ээлжит нэгэн засгийн газрын тогтвортой байдлыг ганхуулж байна. Даваа гарагт жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, үймээн самуун илүү хурцадсан бөгөөд жагсагч, цагдаа нарыг оролцуулаад 400 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн гэв.
Балбын Хөдөө аж ахуй болон усны асуудал хариуцсан сайд Засгийн газраас үзүүлсэн хариу арга хэмжээний улмаас албан тушаалаасаа огцорсноо нийгмийн сүлжээнд мэдэгджээ. Засгийн газар мөн нийгмийн сүлжээний платформуудын хоригийг цуцалсан байна.
Эх сурвалж: CNN