horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Балбад болж буй үймээний улмаас Ерөнхий сайд нь огцорч байгаагаа зарлалаа

post-img

Нийгмийн сүлжээний платформуудыг хориглосон шийдвэр, өргөн хүрээтэй авлига болон эдийн засгийн тогтворгүй байдлаас шалтгаалсан залуусын эсэргүүцлийн үеэр олон арван хүн амиа алдаж, хэдэн зуун хүн шархадсаны дараа Балбын Ерөнхий сайд огцорч байгаагаа зарлав. Нийслэлийн төв хэсэгт тогтоосон хөл хориог үл тоон, засгийн газар нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцласны дараа жагсагчид мягмар гарагт дахин гудамжинд гарч жагсжээ. Катмандугаас урагш орших Чандрапур хотын захиргааны нэгэн албан тушаалтны мэдээлснээр, цагдаа нар хөл хориог эсэргүүцэн цугларсан жагсагчдыг тараахын тулд агаарт буудаж сануулга өгсөн ба жагсагчид цагдаагийн нэг машиныг гудамжинд шатаасан байна.

Балбын Ерөнхий сайд К.П. Шарма Оли мягмар гарагт улс оронд өрнөж буй “онцгой нөхцөл байдал”-ыг дурдаж бичсэн захидлаараа огцорч буйгаа зарласан талаар туслах нь нийгмийн сүлжээнд нийтэлсэн бичвэртээ дурджээ.

Эх сурвалж: CNN

0/1000