horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Израил улс Хамасын толгойлогчид руу пуужин харважээ

post-img

Катарын нийслэл Доха хотод байрлах барилгад Израил агаараас цохилт өгч буй мөчийг хяналтын камер бичиж авчээ. Хамасын нэгэн төлөөлөгч BBC-д мэдээлэхдээ “Палестины зэвсэгт бүлгээс хэлэлцээ хийхээр томилогдсон багийн гишүүд уулзалт хийж байх үедээ халдлагад өртсөн” гэв. Хамасын мэдэгдсэнээс үзвэл тус бүлгийн гишүүн амь үрэгдээгүй боловч 6 жирийн иргэн уг цохилтод өртөн, амь үрэгджээ.

Израилын Батлан хамгаалах хүчний мэдэгдэлд “Бид нарийвчилсан цохилт өгсөн. Бидний онилсон хүмүүс 10-р сарын 7-ны аймшигт алан хядлагад буруутай” хэмээн дурджээ.

Харин Израил ба Хамасын хооронд шууд бус хэлэлцээг зуучилж байсан Катар уг довтолгоог олон улсын хуулийг “илэрхий зөрчсөн үйлдэл” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN

0/1000