Польшийн зэвсэгч хүчин лхагва гаргийн өглөө Орос улс Украин руу дайрах үеэр агаарт нь зөршөөрөлгүй нэвтэрч орж ирсэн дронуудыг сөнөөсөн талаар мэдээлэв. Энэ нь Европ руу хийсэн томоохон өдөөн хатгалга болж болзошгүй үйл явдал гэж үзэж байна. “Зэвсэг ашиглагдсан бөгөөд унасан дронуудыг хайх ажиллагааг холбогдох алба хаагчид идэвхтэй явуулж байна” хэмээн Польшийн үйл ажиллагаа хариуцсан командлагч X сүлжээнд нийтэлжээ.
Мөн цэргийн ажиллагаа үргэлжилж байгаа тул оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна. Тэд “Дрон төрлийн төхөөрөмжүүдийн” талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж.
Польш нь АНУ-ын багтдаг НАТО-гийн эвслийн гишүүн орнуудын нэг. Уг эвсэл “Нэг улсад халдвал бүгдэд нь халдсантай адил” гэсэн зарчим баримталдаг.
Эх сурвалж: CNN