horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны үнэнч албат Лекорню шинэ Ерөнхий сайдаар томилогдлоо

post-img

Шахалтанд орсон Ерөнхийлөгч Эммануэль Макрон Батлан Хамгаалах Яамны сайдаар ажиллаж байсан Себастьян Лекорнюг шинэ Ерөнхий сайдаар томилж, хуваагдсан парламентыг зөвшилцөлд хүргэх арга олох, мөн 2026 оны төсвийг батлуулах хүнд сорилттой үүрэг хүлээлгэв. Өнгөрсөн даваа гарагт Ерөнхий сайд асан Франсуа Байру огцрох өргөдлөө өгч, Макрон түүнийг нь хүлээн авсан. Байру албан тушаалдаа ердөө есөн сар ажиллаад огцорч буй. Францын улам өсөж буй төсвийн алдагдлыг хязгаарлахын тулд боловсруулсан төлөвлөгөө нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, түүнийг огцроход хүргэв.

Итгэл хүлээлгэх санал хураалтын өмнө Байру хууль тогтоогчдод “Та бүхэн Засгийн газрыг унагаах эрх мэдэлтэй, харин бодит байдлыг арилгаж чадахгүй. Бодит байдал ноцтой хэвээр үлдэнэ. Зардал өссөөр байх бөгөөд аль хэдийнэ дааж давшгүй болсон өрийн дарамт улам бүр нэмэгдэх болно” гэж анхааруулж байсан.

Одоо Лекорню Францыг санхүүгийн гүн хямралаас гаргахын зэрэгцээ өргөн хүрээтэй эсэргүүцлийн жагсаалд бэлдэж буй Засгийн газрыг удирдах давхар сорилттой тулгарч байна. Энэ лхагва гарагт улс даяар эсэргүүцлийн жагсаал болж, хурдны замуудыг хаах бол, үйлдвэрчний эвлэлийн зарласан ажил хаялт есдүгээр сарын 18-нд болохоор товлогджээ.

Эх сурвалж: CNN

0/1000