horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Хойд Солонгосын байгуулагдсан өдрөөр Ким Жон Ун гадаад оронд буй цэргүүддээ мэндчилгээ дэвшүүллээ

post-img

Хойд Солонгосын ерөнхийлөгч Ким Жон Ун Хойд Солонгосын байгуулагдсан өдрийг тохиолдуулан гадаад оронд буй цэрэг, ард иргэддээ мэндчилгээ дэвшүүлж, улсынхаа бат бөх байр суурийг онцолж хэлсэн талаар төрийн мэдлийн KCNA агентлаг лхагва гарагт мэдээлэв.

Ким Жон Ун “Гадаад дахь цэргийн ажиллагаанд оролцож буй генерал, офицер, цэргүүддээ халуун дулаан мэндчилгээ дэвшүүлж байна” гэжээ.

Тэрээр мөн “Одоо хэн ч, ямар ч хүч манай улсын туйлын байр суурь, аюулгүй байдалд халдаж чадахгүй. Мөн манай өөрсдийн гараар бүтээсэн хөгжил цэцэглэлийн эрч хүчийг ямар ч хүч ухрааж чадахгүй” гэж хэлсэн байна.

Өмнөд Солонгосын тагнуулын алба энэ сард мэдээлэхдээ, Украинд Оросын дайнд оролцохоор илгээгдсэн Хойд Солонгосын цэргүүдийн ойролцоогоор 2,000 нь амь үрэгдсэн гэж тооцоолжээ. Мөн тус байгууллага Хойд Солонгос нэмж 6,000 цэрэг илгээхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнээс 1,000 орчим байлдааны цэрэг аль хэдийн Орост очсон байгаа гэж үзэж байгаа гэв.

Ким Жон Ун энэ сард Хятадад зохион байгуулагдсан уулзалтад оролцсон нь түүний оролцсон хамгийн том олон талт дипломат арга хэмжээ болсон ба Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин, Оросын ерөнхийлөгч Владимир Путин нартай хоёр талын уулзалт хийсэн байна. Уулзалтын үеэр Ким Жон Ун Хятад, Оростой харилцаагаа илүү ойр дотно болгохоо амалжээ.

Эх сурвалж: Reuters

0/1000