Америкийн барууны үзэлт улстөрч, “Turning Point USA” байгууллагыг үүсгэн байгуулагч Чарли Киркийг Utah Valley их сургууль дээр болсон арга хэмжээний үеэр буудан, хөнөөжээ. Киркийн хүзүүн тус газарт нь буудсан байна. Түүнийг эмнэлэгт хүргэсний дараа нас барлаа.
Алуурчныг олохоор тус улсын хууль хяналтын байгууллагууд мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна. Нг хүнийг сэжигтнээр татаж байцаасан боловч буруутай нь нотлогдоогүй тул суллаж явуулсан гэж Холбооны Мөрдөх Товчоо мэдээлжээ. Дараа нь өөр нэг сэжигтэнг байцаасан боловч бас л суллаж явуулсан байна. Улмаар уг хэрэгт нэг биш, хоёр хүн холбоотой байж магадгүй гэсэн таамаг үүсээд байгаа аж. Алуурчин одоо ч олдоогүй, сул явж байгаа.
Доналд Трамп уг мэдээний талаар “Америкийн хувьд харанхуй үе тохиож байна” гэж хэлжээ.