Израилчууд хойд баруун эргийн Тулкарем хот дахь Палестин ард иргэдийг өдөржин гудамжинд жагсаагаад алхуулж, дээрэлхэж байгаа дүрс бичлэгүүд интернэт орчинд тархжээ. 3 хоногийн өмнө Баруун эргийн тосгоноос ирсэн этгээдүүд Израилын автобусны буудал дээр гал нээж, олон хүний аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан.
Үүний хариуд Израил улс маргааш нь Катарын Доха хот дахь Хамас бүлэглэлийн толгойлогчид байрлаж байсан газар луу пуужин харваж, амийг амиар төлүүлсэн юм. Тэгвэл одоо Израилын эрх баригчид Хойд баруун эргийн Тулкарем хотын иргэдийг гудамжинд жагсаан, өдөржин алхуулан дээрэлхэж байна.
Израилын энэ үйлдлийг Дэлхий даяар хүмүүс “Хэрээс хэтэрсэн гэмт хэрэг” гэж үзэж байна.