Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

28 хоногт 10 сая төгрөг цуглуулж, Япон явах мөрөөдлөө биелүүлэхээр болсон хоёр хүүхдийн ээж
- 2025/09/16

- 1 цаг 17 минутын өмнө

- 11 мин уншина

Н.Дарханбаяр багаасаа мөрөөдөмтгий, дэлхийгээр аялах хүсэлтэй охин байжээ. Тэрбээр байнга л тэмдэглэлийн дэвтэр дээр мөрөөдлөө бичиж, түүндээ хөтлөгдөн, хөглөгддөг, басхүү ирээдүйтэй, карьертай хүний нөөцийн мэргэжилтэн байв. Харин таван жилийн өмнө анхны хүүхдээ өлгийдөн авч, ээж хэмээх эрхэм алдрыг зүүх түүнд үгээр хэлэмгүй аз жаргалыг бэлэглэсэн. Гэвч хүү нь арьсны харшилтай тул эмчилж болох арга замыг хайсаар ванны бөмбөлөг хийж сурч, байгальд ээлтэй эко бүтээгдэхүүн зардаг дэлгүүрээ нээжээ. Харин хоёр жилийн өмнө нэг удаа хүүгээ сувилуулахаар Аварга тосон явах замдаа үүл ширтэнгээ мөрөөдлөөр дүүрэн байсан охин мөрөөдөлгүй болсныг анзаарчээ. Энэ тухайгаа тэрбээр “Хүүхдээ төрүүлээд эхний хоёр жил харшлыг эмчлэхээр гарц, гаргалгаа хайж, ажилдаа орж чадаагүй. Үүндээ сэтгэлээр унаж, эхний хоёр жил өөртэйгөө маш их зөрчилдсөн. Үүнээс болж нөхөр лүүгээ уурлаж, “Би ажлаа хийж байсан бол тийм ч карьертай, ийм ч гоё байх байсан. Би орлоготой байх байсан” гээд бухимддаг байлаа. Харин Аварга тосон руу явах замдаа миний мөрөөдөл юу боллоо” гэж анх удаа бодтол цаг хугацаа зогсчихсон юм шиг санагдсан. Тэгээд би өөрийн мэдэлгүй уйлсан. Үнэхээр миний амьдрал “хоосон”, утга учиргүй мэт мэдрэмж төрсөн. Тэндээс би хүн хүсэл, мөрөөдөлгүй бол амьдрал ямар гунигтай, утгагүй юм бэ гэж бодсон. Амттан идээд гоё мэдрэмж авдаг шиг би амьдралыг мэдрэмжээрээ амтлахыг хүссэн. Гэтэл надад тийм мэдрэмж байхгүй болчихсоныг ойлгосон. Тэгээд биелээгүй мөрөөдлөө бичихээр шийдээд, замаасаа дэвтэр авсан. Би талархах дуртай. Өглөө босоод, хэцүү санагдсан үедээ талархал бичиж эхэлсэн. “Би амьд оршиж байгаадаа талархаж байна. Би өнөөдөрт талархаж байна. Уул, ус, амьтан, ургамал, хүмүүст” гээд энэ маань үргэлжилдэг. Тэгээд дэвтэр дээрээ дэлхийгээр аялах мөрөөдлөө бичсэн” хэмээн ярих түүний мөрөөдөл бодит биеллээ олоход ердөө хоёр хоног үлджээ. Учир нь тэрбээр есдүгээр сарын 17-нд 20 ээжийн хамт Япон явах гэж буй. Тэрбээр Япон руу явах тухай зарыг гурван сарын өмнө гаргаж, ээжүүдэд төсвийн талаарх мэдээлэл өгснөөр ийм олуулаа Япон явахаар болжээ. Н.ДарханбаярЯпон явах мөрөөдлөө биелүүлэхийн тулд судалгаа хийж үзэхэд дунджаар 10 сая төгрөг шаардлагатай гэх дүн гарчээ. Ингээд бүсгүй ханьтайгаа ярилцаж, 30 хоногт 10 сая төгрөг хуримтлуулах зорилго тавин, энэ тухайгаа бичлэг хийж оруулан, 28 дахь хоногтоо зорилгодоо хүрсэн юм. Түүний энэ зорилго олон ээжид зориг өгч, олон ээж түүнээс санаа авч, өөртөө зорилго тавьж, түүнийгээ бодитоор биелүүлээд эхэлжээ.

Ээжүүдэд “гэрэл асаагч”

Н.Дарханбаяр: Би ээжүүдэд хэрхэн туслахаа ойлгосон

“Ээжүүдийн дотор байдаг гэрлийг би асаамаар байна. Зарим ээж бүх хүсэл мөрөөдөл, ур чадвараа цээжнийхээ гүнд дарчихсан байдаг. Би түүнийг нь гаргаж ирэхэд нь тусалдаг хүн болмоор байна. Надад ийм л хүсэл байна” хэмээх Н.Дарханбаяртай ярилцлаа.

-Япон явахаар 30 хоногт 10 сая төгрөг олох энэ аяныг хэрхэн эхлүүлсэн бэ?

-Би дэлхийгээр аялах мөрөөдөлтэй ч мөрөөдлөө биелүүлэх үйлдэл хийж байгаагүй юм билээ.Япон руу аялах мөрөөдлийн маань суурь нь 2024 онд тавигдсан. Би Малайзад болох нэгэн үйл ажиллагааны зар хартал бүх зардал нь 2000 ам.доллар болохоор байсан. Би сар хагасын хугацаанд зорилго тавьж, энэ мөнгөө цуглуулаад явсан юм. Малайзад очоод хартал мөрөөдлийн дэвтэр дээрээ би өөрөө ч мэдэлгүй Малайзыг биччихсэн байсан нь 2024 оны аравдугаар сарын 7 байсан. Харин энэ жил Японд бас нэгэн үйл ажиллагаанд оролцох боломж гарсан. Хэдий мөнгөгүй ч явахаар шийдсэн юм. Тэгээд визний материалаа өгчихсөн. Тэгээд нэг өдөр нөхөртэйгөө хамт байхдаа Япон явахад дунджаар 10 сая төгрөг болдог тухайгаа ярилцтал манай хүн “Ямар их мөнгө вэ. Миний хайр итгэлтэй байна уу” гэхэд нь би гэнэт зогтусаж, “Нээрээ би яагаад энэ тухай бодоогүй юм бол” гэж бодсон. Тэгээд маргааш нь “Би ажлаа сайн хийж, зорилго тавиад яагаад явж болохгүй гэж. Яахав мөрөөдөөд, 10 сая төгрөг олох зорилго тавьчихъя. Үсрээд талд нь унана биз. Надад алдах зүйл байхгүй” гэж бодсон. Ингээд энэ тухайгаа пост бичтэл найзууд маань дэмжээд, өдөр бүрийнхээ тухай блог хийхийг санал болгосон. Тэгээд дэвтэр дээрээ 10 сая төгрөг олох төлөвлөгөө гаргасан. “Хоол хийгээд зах дээр заръя, таксинд явъя, хүргэлт хийе, постер хийе” гээд маш олон жагсаалт гаргалаа. Хүнд ямар их боломж байж болдгийг би тэндээс харсан. 30 өдрийн дараа зорилгодоо хүрчихсэн байгаагаа, дансандаа 10 сая төгрөг байгааг харах үнэхээр гоё мэдрэмж байсан.

-Энэ хугацаанд 10 сая төгрөг олохын тулд ямар ямар ажил хийсэн бэ?

-Явдаг чиглэлийнхээ дагуу танилуудаасаа гадна дэлгүүрийнхээ хүргэлтийг хийсэн. Хүмүүст мөн чаддаг, мэддэг зүйлээ хуваалцах сургалт хийсэн. Тухайлбал, ванны бөмбөлөг хийх, фэйсбүүк хуудсаа хэрхэн ажиллуулах, нууцлалын хамгаалалтаа яаж хийх, хуудсаа алдахгүйн тулд ямар тохиргоо хийх вэ зэрэг сургалт хийхээс гадна байгальд ээлтэй бүтээгдэхүүнүүдээ худалдаалдаг дэлгүүр маань зогсонги байсныг сэргээсэн. Мөн үнэртэй түрхлэг хийж зарсан. Ээжийн ажлаа хийх хугацаандаа борлуулалтын ур чадварт суралцах нь хэрэгтэйг ойлгож, тэгээд ийм сургалтад сурч, маш ачаалалтай өдрүүд өнгөрлөө.

-Зорилгодоо хүрээд, 10 сая төгрөгөө дансандаа байгааг харах мэдрэмж ямар байсан бэ?

-Уйлах нь ээ. Би ашигладаг банкныхаа хялбар хуримтлал үйлчилгээг нээгээд, олсон орлогоо өндөр дүнгээр татуулдаг байсан юм. Тэгээд нэг үйл ажиллаа зохион байгуулж дуусаад, хүмүүсийнхээ хүргэлтийг бэлдэж байтал гүйлгээ орж ирснийг хартал 10 сая төгрөг болчихсон байсан. Хамт байсан найз маань “Баяр хүргэе. Чи зорьсондоо хүрлээ” гээд, маргааш нь манай найзууд бялуу, цэцэг авчирсан. Гэхдээ үүний ард маш их хичээл зүтгэл байсан /уйлав/. Амархан байгаагүй. Гэхдээ зорилгодоо хүрч байгаа тэр мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан. Хүмүүс маш их тусалж, дэмжсэн. Уг нь би хүүхдүүдээ харангаа эхлүүлсэн бол сүүлдээ хүүхдээ харж амжихааргүй болсон. Ээж маань хүүхдүүдийг авч, хүүхдүүд маань анх удаа гэрээсээ өөр газар хонож, хүүхдүүдэд маань ч их сорилт болсон. Ээж нь гэртээ байхаа бараг больсон. Гэтэл манай хүү “Ээж ээ, та амар л даа. Тэврээд унтъя л даа” гэдэг болсон. Би өдөржин ажиллачихаад, орой нь хүүхдүүдээ унтуулаад үргэлжлүүлээд суудаг байсан. Намайг дэмжихийн тулд таньдаг болон таньдаггүй хүмүүс бараа захиалж, найзуудтайгаа миний зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцох зэргээр маш их дэмжсэн. Хуримаа хийх гэж байгаа эгч маань хүртэл хуримын бэлгээ надаар хийлгэхээр захиалсан. Үүний ард намайг л дэмжих гэсэн сэтгэл байсан. 60 орчим хүний бэлгийн багц байсан учраас ганцаараа амжихгүй, дөрвөн ээжтэйгээ хамтарч “Төсөл” гэж нэрлээд, түүнийхээ ард гарах үнэхээр сайхан байсан. Ээжүүд маань миний бичлэгийг хараад урам, сэдэл авч, үйлдэл хийж, орлого олж эхэлсэн. Энэ тухайгаа бичсэн чатыг авах надад үнэхээр сайхан байсан. Би ганцхан өөртөө л зорилго тавиад эхэлсэн чинь ямар олон хүнийг хөдөлгөөнд оруулчихваа гэж гайхаж хүлээн авсан. Төгсгөлд нь би ээжүүдэд тусалмаар байдаг ч юу хийж чадахаа ойлгохгүй байсан бол энэ л юм байна гэдгийг ойлгосон.

“Хажуудаа байгаа ээжийг, эмэгтэйг чадахаараа дэмжээрэй, сайхан үг ч болтугай хэлээрэй”

-Ээжүүдээс хэр их чат ирсэн бэ. Бас тэд түлхүү юу гэж бичсэн байсан бэ?

-Маш олон ээж өөртөө зорилго тавьж, түүнийгээ биелүүлэхээр зорьж байгаагаа бичсэн байсан. Би хэсэг хүмүүст нөлөөлөхөд, тэр маань бусад хүнд нөлөөлж байгааг би “гэрэл” гэж харж байгаа. Энэ “гэрэл” улам бүр томорч байгаа. “Анхны захиалгаа авлаа, анхны орлого орж ирлээ” гэх зэргээр 20 гаруй хүнээс чат ирсэн. Орлого нь хэдэн саяар яригдах ээж ч байгаа. Хүний амжилтыг харах надад бас урам өгч байгаа. Миний энэ авсан мэдрэмжийг хэн ч ямар ч үнээр худалдаж авч чадахгүй. Үүнийг хичээсэн хүн л авна. Бусдаас ирж болох хайрыг, урмыг, сэтгэлийг мэдэрч байгаа. Энэ бол хамгийн сайхан мэдрэмж. Үнэхээр амттай байгаа. Үүний цаана асуудал, үл ойлголцол, бэрхшээлүүд байсан. Гэхдээ гоё зүйлсийг хараад урагшаа явах хэрэгтэй.

-Та бас мөрөөдлийн самбар хийсэн байна лээ. Энэ самбарынхаа талаар хуваалцахгүй юү?

-2025-2028 оны мөрөөдлийн самбараа өнгөрсөн гуравдугаар сард хийсэн юм. Толгойнд гэнэт орж ирсэн хүслүүдийг боломжгүй зүйл гэж бодолгүйгээр бичиж, эсвэл зураг болгон наах хэрэгтэй. Тэр бол дохио. Дохиог барьж авах хэрэгтэй. Би дэвтэр дээрээ зорилгоо бичихээс гадна самбар дээр зургаар наадаг. Энэ мөрөөдлүүд биелэхгүй ч байж болно. Гэхдээ би тэгж бодохгүй, тэгээд мөрөөдөлтэйгөө холбоотой өөртөө гоё харагдсан зурагнуудаа цуглуулж наадаг. Бодит байдлаа харах юм бол миний энэ дээр бичсэн зүйлүүд биелэхээргүй харагдаж болно. Гэхдээ мөрөөдлөө орхиж болохгүй. Хорвоо дэлхий эргэж байдаг шүү дээ гэлээ.

“Сурагч байхаасаа л би Монголын топ баян аниа болно гэж мөрөөддөг байсан” гэж үнэн сэтгэлээсээ, хүүхдэрхүү хоолойгоор хэлэх тэрбээр одоо ч энэ мөрөөдөлдөө итгэлтэй байдаг нь хоолойны өнгөнөөс нь илт. Тэр сурсан, мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах дуртай. Тиймээс ч мөрөөдлийн самбараа хийхээр найзуудаа уриалж, 50-уулаа мөрөөдлөө бичсэн нь энэ. Бас тэр хэзээ ч буруу замаар мөнгөтэй болохыг хүсдэггүй. Бусад хүнд урам зориг өгөнгөө өсөж дэвжихийг хүсдэг. Хурдан баяжих бус, өөрийгөө зовоох тэр л замыг сонгодог. Дэлхийгээр аялах мөрөөдлөө тэрбээр онгоцоор төлөөлүүлжээ. Олон ээжид гэрэл асааж, ээжүүдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулж, өөрийнхөө түүхийг яриад “Хэцүү ч гэсэн хичээвэл болдог юм шүү” хэмээн илтгэл тавьж байгаагаар мөрөөддөг. Ямар ч үйл ажиллагаа зохион байгуулсан оролцогчдод халуун дулаан, өөрийнхөөрөө байх боломжийг бүрдүүлэхийг хичээдэг. “Хөөрхөн зүрх” ТББ-д 2016 оноос хойш сайн дурын ажил хийж байгаа учраас амралтын өдрөөр байгууллагынхаа оффисыг ашигладаг байжээ.Харин одоо байгаа оффис нь найзынх нь. Хэзээ нэг өдөр ээжүүд хүүхдээ дагуулаад ирэхэд тоглох тоглоомын талбайтай оффистой угтах түүний мөрөөдөл хэзээ нэгэн цагт биелэх нь гарцаагүй.

Н.Дарханбаяр: Ээжийн ажлаа хийх хугацаандаа өөрийгөө болон мөрөөдлөө битгий орхиорой

-Н.Дарханбаярын дараагийн зорилго юу вэ?

-АНУ явах. Лаванда гэж тайвшруулдаг, нойр дэмждэг, шарх, сорвинд сайн маш үзэсгэлэнтэй, маш гоё үнэртэй ургамал байдаг. Энэ цэцгийн талбай АНУ-д байгаа. Үүнийг үзэхийг мөрөөдөж байна. Энэ аяллын замдаа олон ээжийг нэгтгэхийг хүсэж байгаа. Бид мөнгөгүй гээд аялж чаддаггүй. Харин зорилго тавьчихвал аяллын мөнгө байтугайг олох боломжтой.

Ээж нарт дэмжлэг маш их хэрэгтэй байдаг. Хүүхдийг нь нэг цаг ч гэсэн хараад өгөх, хажууд байгаа хань нь, хамт байгаа хүмүүс нь ойлгож, ээжийг “цэцэглэх” боломжийг олгож өгөх нь чухал. Хэрэв намайг нөхөр маань, ээж маань ойлгодоггүй байсан бол энэ мөрөөдлөө биелүүлэх гэж оролдох, хийж үзэх боломж гарахгүй. Таны хажууд байгаа ээж, эмэгтэй ямарваа нэг зүйл хиймээр байвал тэр үед нь чадахаараа дэмжээрэй, сайхан үг ч болтугай хэлээрэй, хүүхдийг нь хараад өгөөрэй. Энэ хамгийн чухал. Бас ээж нар ганцаараа бүхнийг хийж чадахгүй. Тиймээс ээж нар хоорондоо, найзуудаараа хамтарч, аливааг хийвэл илүү үр дүнтэй санагдаж байгаа гэв.

Н.Дарханбаярыг хамгийн их дэмждэг, ойлгодог хүн бол хань нь. Түүний нөхрийг А.Батзориг гэдэг, барилгын инженер мэргэжилтэй. Тэд залуу гэр бүл учраас зээлтэй тул нөхөр нь долоо хоног бүр ажилладаг ч эхнэрээ амралтын өдрөөр ажиллах үед нь хүүхдүүдээ хардаг. Шинэ сар эхлэх бүрд тэд ажиллаж, амрах өдрүүдээ төлөвлөдөг. Харин ажлын өдрүүдэд ээж нь тусалдаг.

-Ээж нарт хандаж юу гэж зөвлөх вэ?

-Хүн өөрөө л хүсэх юм бол хийх арга зам нь олддог. Иймээс өөр рүүгээ өнгийх хэрэгтэй. Түүнээс би хүний туулж байгаа амьдралыг мэдэхгүй байж, хэн нэгэнд зөвлөж чадахгүй. Бага ч хамаагүй зорилго тавьж, түүндээ хүрээрэй. Мөрөөдлөө эргээд санаарай. Ээжийн ажлаа хийх хугацаандаа өөрийгөө болон мөрөөдлөө битгий орхиорой. Би “Хүүхдээ хараад гэртээ сууж байгаа” гэдэг үгэнд дургүй. Хүүхдээ асраад үнэ цэнтэй хөдөлмөр эрхэлж байгаа гэж бодох хэрэгтэй. Бид хэлж байгаа үгээрээ өөрсдийгөө үнэлэх үнэлэмжээ доош татаж байдаг. Чи өөрийгөө үнэлэхгүй бол өөр хэн нэгэн нь чамайг үнэлэхгүй шүү дээ. Хүүхэд жаахан байх бол түр хугацааны зүйл. Хүүхдээ харахын хажуугаар орлого олно гэдэг маш их хүчин чармайлт шаарддаг гэдгийг ээж нар өөрсдөө бас ойлгох хэрэгтэй гэсэн юм.

Бид ярилцах зуур Н.Дарханбаяр хэд хэдэн удаа нулимс дуслуулсан юм. Үүнийгээ тэрбээр “Би маш мэдрэмтгий” хэмээсэн боловч нөгөө талаас түүний туулсан зам дардан байгаагүйг илтгэнэ. “Од болохоор маань уйлсан бичлэгийг минь цацаж, онигоонд оруулав аа” хэмээн хошигнох тэрбээр “Уйлж байгаа маань тэр хэмжээний сорилт, бэрхшээл байсан гэсэн үг. Би бичлэгээрээ, үйлдлээрээ бүх зүйлийг бодитоор харуулахыг хүссэн. Бид сошиалаар бодит амьдралыг хэмжих гээд байдаг. Би 10 сая төгрөг олох амархан байсан юм шиг хийсвэр мэдрэмж төрүүлэхийг хүсээгүй” гэснээр бидний яриа өндөрлөсөн юм. Тэрбээр мөн удаан хугацаанд бодож төлөвлөсөн зүйлээ ажил хэрэг болгож “Mom’s power day” үйл ажиллагаагаа зохион байгуулсан. Энэ үеэр Н.Дарханбаяр хүүхдээ асарч буй ээжүүдэд тулгардаг санхүүгийн, сэтгэл зүйн, нийгмийн харилцаанд орхигдсон, хоцорсон мэт мэдрэмжүүдийг шийдэхэд тус дэм болохуйц мэргэжилтнүүдийн зөвлөгөө, мэдээлэл болон өөрийн туршлагаа хуваалцжээ.

Э.Эрдэнэцэцэг

- Шинэ
- Хандалттай