Токиод болж буй ДАШТ-ий гурав дахь өдөр Мондо Дюплантис гурав дахь удаагаа дараалан Дэлхийн аварга болов. Тэр 6 м 30 см-ийг давж үсрэн, өндрийн харайлтын Дэлхийн рекордыг эвдлээ. Энэ нь түүний хувьд 14 дэх удаагаа рекорд эвдсэн амжилт болж байна.
Тэмцээний дараа хэвлэлийн бага хурал дээр тэр “Энэ удаагийн харайлт миний хувьд илүү онцгой байлаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр рекорд тогтооно гэдэг нь жирийн тэмцээнд оролцож байхдаа рекорд тогтоохтой харьцуулшгүй. Энэ нь надад ч, бусад хүний хувьд ч үнэхээр онцгой амжилт байлаа. Мэдээж энэ бол хамгийн их анхаарал татсан мөч байлаа. Учир нь энэ бол жилийн хамгийн чухал тэмцээн шүү дээ. Хэрэв өнгөрсөн жил олимпын үеэр ийм амжилт гаргасан бол тэр нь бидний хувьд хамгийн чухал тэмцээн байх байлаа. Хэрэв олимпын үеэр ийм амжилт гаргасан бол илүү олон хүний нүд намайг ажиглах байсан биз ээ.
6 м 30 см-ийг давсан гэж бодохоор үнэхээр гайхалтай байна. Би ийм амжилт гаргасандаа туйлын их баяртай байгаа” гэж хэлжээ.