horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Эрүүл мэндийн салбарынхны 50-иас дээш хувь нь ажлаасаа гарах төлөвтэй байна

post-img

АНУ-ын эрүүл мэндийн салбарын ажилтнуудын талаас дээш хувь нь дараа жил гэхэд ажлаа солих, ажлаасаа гарахаар төлөвлөж байна гэсэн судалгаа гарчээ. Тус улсын эрүүл мэндийн салбарт ажиллах хүчин хомсдож, хүн амын хөгшрөлт нэмэгдэх төлөвтэй байгаа энэ үед эрүүл мэндийн олон ажилтан ирэх жил шинэ ажил хайхаар төлөвлөж байгааг “Strategic Education” байгууллагын захиалгаар Харрис Поллын хийсэн судалгаа харуулжээ.

Уг судалгаанд оролцсон эрүүл мэндийн салбарын ажилтнуудын 55% нь ирэх 12 сарын хугацаанд шинэ ажлын зар шалгах, шинэ ажлын ярилцлагад орох, эсвэл шинэ ажилд орохоор төлөвлөж байгаагаа илэрхийлсэн байна. Тэдний 38% нь байгууллага дотроо ажлаа солих боломж хайна гэсэн бол 40% нь одоогийн ажлаа орхин, өөр газарт ажилд орно гэжээ.

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажлаасаа гарахаар төлөвлөж буй гол шалтгаанууд нь цалин хангалтгүй, урамшуулал (49%), мэргэжлийн ядаргаа эсвэл сэтгэлзүйн ядаргаанд орох (48%), мөн албан тушаал дэвших, хувьдаа хөгжин дэвших болон боловсрол олж авах боломж хомс (48%) байсан гэж дурдсан байна.

Эрүүл мэндийн салбарын нөөц ба үйлчилгээний удирдлагын газрын мэдээлснээр 2037 он гэхэд АНУ-д эмч, бүртгэлтэй сувилагч, мэргэжлийн сувилагч нарыг оролцуулаад ойролцоогоор 700,000 ажилтны хомсдол үүсэх төлөвтэй байна. Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарын ачаалал байнга нэмэгдэж, эрүүл мэндийн салбарт ихээхэн өөрчлөлт орж байна.

0/1000