horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

post-img

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22…+27 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. +14…+16 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: 5 градус дулаан, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Эх сурвалж: ЦУОШГ

0/1000