Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь шүүгээнд нуусан этгээдийг дайчлан баривчилсан талаар бид өмнө мэдээлсэн. 45 настай эрэгтэй нь өөрийн хамтран амьдрагч болох 30 настай эмэгтэйг хөнөөж, нуусан байжээ. Тэрбээр хамтран амьдрагчаа энэ сарын 21-нд хөнөөсөн бөгөөд цогцсыг өнгөрсөн бямба гарагт буюу 6 хоногийн дараа олсон аж. Уг хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгасан. Тэгвэл хэрэг үйлдсэн С.У-г Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Прокуророос яллагдагч С.У-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай санал ирүүлснийг 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ. Улмаар шүүх прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч С.У-д 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь шүүгээнд нуусан этгээдийг 30 хоног цагдан хорьжээ
- 2025/09/29
- •
- 15 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай