Ирэх оны 2 дугаар сарын 6-22-ны өдрүүдэд Итали улсын Милан, Кортина хотод зохион байгуулах өвлийн XXV олимпын наадамд Монгол Улсаас гүйлтийн цанын төрөлд 2 тамирчин оролцох эрх аваад байгаа билээ. Уг наадамд оролцох баг тамирчдыг Испани улсын “Келме” брэндийн спортын хувцсаар ивээн тэтгэх гэрээг өнөөдөр үзэглэлээ.

Уг ёслолын ажиллагаанд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ЗГХА-БТСУХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч Э.Билэгт, “Грийн Амиго” ХХК-ийн ерөнхий захирал Н.Амартүвшин нарын албаны бусад хүнс оролцов.
“Келме” брэнд 1963 онд Испани улсад байгуулагдаж, 50 гаруй улсад салбараа нээн үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсад 2022 оноос хойш “Грийн Амиго” ХХК албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлжээ. Тус брэнд “Канвон 2024” залуучуудын өвлийн олимпын наадам, “Харбин 2025” Азийн өвлийн наадамд баг тамирчдыг ивээн тэтгэж байсан түүхтэй.