horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userЭ. Эрдэнэцэцэг

“Аав гаргүй болохоор гунигтай байна”

post-img

-Хоёр гараа тайруулах нь М.Ууганбаярт амьдралаа тайруулах шиг хүнд байсан ч амьд үлдэхийн тулд энэ сонголтыг хийжээ.

“Аав гаргүй болохоор гунигтай байна”. Энэ бол зурагт үзэж суугаад гэнэт уйлан, аавдаа хэлсэн 6 настай охины үг. Түүнийг ухаан ороход л аав нь гаргүй байсан. Тэр аавдаа тэврүүлэхийг, өргүүлэхийг, аавынхаа мөрөн дээр суухын сайхныг, аз жаргалыг мэдэрч амжаагүй. 3 настай дүү нь ч мөн адил.

Тэднээс энэ жаргалыг нь 6 жилийн өмнө БНСУ-ын нэгэн хариуцлагагүй компанийнхан “хулгайлсан”. Тэд 500 мянган вон буюу нэг сая төгрөг хэмнэхийн тулд өндөр хүчдэлээ салгаагүйгээс осол гарч, М.Ууганбаяр цахилгаанд цохиулжээ. Үүний улмаас тэр хоёр гараа тайруулж, хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдан, 30 хувь түлэгдсэн байдаг.

М.Ууганбаярын талаарх нийтлэл БНСУ-ын үндэсний өдөр тутмын сонинд нийтлэгдсэнийг тус улсын Ерөнхий ассамблейн дарга Ү Вон Шиг уншжээ. М.Ууганбаярын охины “Аав гаргүй болохоор гунигтай байна” гэсэн үг Ү Вон Шигийн сэтгэлийг хөдөлгөж, өнгөрсөн пүрэв гараг /2025.10.02/-т тэдний гэрт холбогдох албаныхантай хамт зочилж, уучлал гуйв. Үүгээр уг осол олон нийтэд бүүр ч ил болсон юм.

Хэрэг явдлыг бүр эхнээс нь хөөвөл, 2012 оны арванхоёрдугаар сарын тэсгим хүйтэн жавартай өдөр. М.Ууганбаяр БНСУ-д гэрээт ажилтнаар тэнцсэнийгээ хорвоо дэлхийг алгандаа багтаачихсан мэт санаж, сайн сайхан амьдралын эхлэлийн цэг гэж бодож байлаа. Үнэхээр ч дөрвөн жил харвасан сум шиг өнгөрч, бүхий л зүйл яг зөв голдиролдоо орж байтал гэрээний хугацаа дууссан тул тэрбээр монголчуудын нэгэн адил “харлах” сонголт хийжээ.

Харин үүнээс гурван жилийн дараа буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 22, яг л Монголоос ирсэн шиг тийм нэг зэврүүн өдөр БНСУ-ын иргэдийн 100 хувь буруугаас болж, энэ осол гарав. Нарны зайн хураагуур суурилуулахдаа мэргэжлийн цахилгаанчны хийх ёстой холболтыг М.Ууганбаяраар хийлгэжээ. Ийн тэр 22,900 вольтын өндөр хүчдэлд цохиулжээ. Осол болсон газраас Сөүл рүү түүнийг нисдэг тэргээр хүргэсэн гэхээр ямар ноцтой осол вэ гэдэг нь илт.

Анх хоёр гараа тайруулах нь түүнд амьдралаа тэр чигт нь тайруулж байгаа мэт санагдсан ч амьд үлдэхийн тулд энэ бүхнийг хүлээн зөвшөөрөх, энэ сонголтыг хийхээс өөр аргагүй байв. Тэрбээр 18 сар эмнэлэгт хэвтэв. Дахиад хэвтээд л байвал хэвтээд л байх өдрүүд үргэлжилж байсан тул өөрийн хүсэлтээр эмнэлгээс гарчээ. М.Ууганбаяр одоо 10 гаруй удаа хагалгаа хийлгэж, долоо хоног бүр түлэгдэлтийн эмчилгээ хийлгэдэг болоод зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

Сагсанбөмбөгт дурлаж, хорхойсож явсан залуу одоо дахин бөмбөг барьж чадахгүй. Тэр уг нь 37-хон настай. Ид хийж бүтээх насандаа яваа ч осол, ослоос үүдсэн өвдөлт, зовуурь, эмзэглэл түүний үсэнд цагаан сор болон үлдэж, наснаасаа овортой харагдах болжээ. Гэхдээ амьд үлдсэн нь, амьдарч байгаа нь түүнд юу юунаас илүү үнэ цэнтэй. Түүний хоёр гарыг одоо толгой, ам нь орлох болжээ.

Буруутай этгээдүүд ердөө зургаан сар хорих, хоёр жил тэнсэн харгалзах ял авчээ

Энэ хэргийн шүүх хурал 2021 онд эхэлж, М.Ууганбаяр ялан, түүнд 210 сая воны нөхөн төлбөр олгуулахаар шүүх шийдвэрлэжээ. Гэтэл компанийн удирдлагууд “Мөнгө байхгүй” гэх шалтгаанаар хохирлыг барагдуулаагүй тул дараагийн шатны шүүх хурал болж. Энэ хурлаар М.Ууганбаяр ялагдаж, хоёр буруутай этгээдийн нэг нь болох ажил хийлгэж байсан багийн ахлагч ердөө зургаан сар хорих ял авсан бол компанийн захирал хоёр жил тэнсэн харгалзах ял сонсжээ. Зүйрлэвэл, буруутай этгээдүүдийг “Жаахан л буруутай” гээд толгойг нь илж, хэтэрхий зөөлөн гэмээр шийтгэсэн байна.

М.Ууганбаяр дараагийн шатны шүүхэд гомдол гаргасан ч “Бүх зүйл хуулийн дагуу явсан” гэж үзээд, хүлээж авахаас татгалзжээ. Тэрбээр энэ талаар “Хүчгүй улсын иргэн учраас тийм шийдвэр гарсан” гэж санаа алдан дурссан юм.

Түүнийг ийм болоход нөлөөлсөн БНСУ-ын компанийнхан 6 жилийн хугацаанд түүнтэй нэг ч удаа уулзаагүй. Эмнэлэгт байхад нь эргэж ирэх нь бүү хэл, уучлал ч гуйгаагүй байна. М.Ууганбаяр БНСУ дахь Консулын газарт өөрийн биеэр очиж, виз болон бусад байдлаар тусламж гуйжээ. Гэтэл “Манай талаас оролцох боломж байдаггүй. Биднийг тоож авч хэлэлцдэггүй. Харин мөнгөн тэтгэмж авах боломжтой” гэсэн байна. Ингээд тухайн үед Консулын газар ажиллаж байсан Хаш-Эрдэнэ, дэд консул Оюун-Эрдэнэ нар материал бүрдүүлж, Монголын ГХЯ-ны дэргэд байдаг Гадаадад ажиллаж байгаад бэртэж, гэмтсэн иргэдийг дэмжих сангаас мөнгөн тэтгэмж олгуулжээ. Үүнээс өөрөөр тэрбээр эх орноосоо ямар нэгэн дэмжлэг, туслалцаа авч байгаагүй аж.

“Аав аа, гар чинь хэзээ гарч ирэх вэ?”

Энэ хугацаанд эхнэр нь хоёр удаа хагалгаанд оржээ. М.Ууганбаяр гэртээ ганцаараа байхдаа унаж, нүүрээ гэмтээсэн тул бас л хагалгаа хийлгэсэн байна. Түүнийг асрахаар Монголоос ирсэн ээж нь ч бас өвджээ. Энэ гэр бүлээс ээж, эхнэр хоёр нь л ажил хийх боломжтой. Гэхдээ ажил санаан зоргоор, амар олдохгүй. Олдсон ажлыг л хийнэ. Ээж нь монгол хоолны газар хэсэг ажилласан ч бие нь өвдөж, бас баривчилгаа их байгаа тул өдгөө ажил хийхгүй байгаа юм билээ.

Эдийн засаг, сэтгэл санаа, бие махбодоороо тэд энэ олон жил хохирч, амьдралд нь дааж давшгүй олон сорилт, бэрхшээл тулгарсан ч эдгээрийг гэр бүл, хамаатан садан, найз нөхдийнхөө тусламжтайгаар даван гарч, өнөөг хүртэл БНСУ-д амьдарч байна. М.Ууганбаяр ээжтэйгээ хамт эмчилгээний визтэй бол эхнэр болон хоёр охин нь визгүй, “хараар” амьдардаг.

БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг түүнтэй уулзахдаа визийг нэн даруй шийдэж өгөхөө амлаж, БНСУ-ын хуулийн хүрээнд боломжтой байдлаар асуудлыг шийдэхээ илэрхийлсэн байна.

М.Ууганбаяр одоо удаан хугацаанд сууж чаддаггүй. Юу юунаас илүү хэцүү нь гартай байсан, гаргүй болсон үеэ санан, сэтгэл нь өвддөг. Тэр өвдөлтийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Түүнийг хамгийн их эмзэглүүлдэг зүйл бол охиноо сургуульд нь хүргэх. Охин нь энэ жил нэгдүгээр ангид элсжээ. Охиноо сургуульд нь хүргэж өгөхдөө ангийнх нь болон өөр хэн нэгний хараанд өртөхгүйн тулд тэрбээр аль чадахаараа хурдан буцдаг. Охидынхоо талаар М.Ууганбаяр “Нэгдүгээр ангийн, том охин маань үнэнтэй, миний гаргүйтэй эвлэрчихсэн. Аавыгаа хэзээ ч дахин гартай болно гэж боддоггүй. Аавыгаа яг байгаагаар нь хайрлаж, ямар хэцүү байдгийг ч мэдэрдэг. Харин бага охин маань 6 настай учраас одоохондоо юугаа ч мэдэхгүй. “Аав аа, гар чинь хэзээ гарч ирэх вэ?” гэх зэргээр асуудаг. Энэ үед ямар хариулт хэлэхээ мэддэггүй, хий дэмий л хэлэх үгээ олж яддаг” хэмээсэн юм.

М.Ууганбаяр: Үйлдвэрийн осол надаар дуусаж, өөр хэн нэгэн битгий өвдөж, шаналаасай

Өнөөдөр Дэлхийн 90 гаруй улсад 267 мянга гаруй монголчууд ажиллаж, амьдарч байна. Гэвч тэдний чухам хэд нь “хараар” аж төрж байгааг манай төр засаг мэдэхгүй. Харин Дэлхийн өнцөг булан бүрд монголчууд хэзээ баригдахаа мэдэхгүй, бас баригдахгүйг хичээн бор хоног, шар өдрүүдийг хайртай хүмүүсээсээ хол өнгөрүүлж байна. Тэдгээр хүнд, бас Монголын төр засагт хандаж М.Ууганбаяр “Би л ингэж ил гарч, ослынхоо талаар мэдэгдэж байгаа болохоос биш, миний цаана хэдэн зуу, магадгүй хэдэн мянган залуучууд осолд өртөж, эд эрхтэн, сэтгэл санаа, цаашлаад амиараа хохирч байгаа. Зарим нь эх орондоо буцан очиж, эсвэл гадаадын улсад чимээгүй амьдарч байгаа. Тиймээс гадаадын оронд ажиллаж, амьдарч байгаа эх оронд нэгтнүүд маань аливаад маш болгоомжтой байж, гадаад хүний үгэнд 100 хувь битгий итгээрэй. Бас битгий өвдөөрэй, биеэ бодоорой. Хүний нутагт өвдөхөд ямар их зардалтай, ямар хүнд байдгийг надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа байх. Үйлдвэрийн осол надаар дуусаж, өөр хэн нэгэн ийм байдалд орохгүй, өвдөж, шаналахгүй байгаасай гэж хүсэх байна. Монголчууд хүний нутагт яагаад хэдэн зуун мянгаараа дүрвэж байгаад Монголын төр дүгнэлт хийж, элэг нэгтнүүдийнхээ харийн нутагт “харх” шиг амьдарч байгаа үнэнтэй нүүр тулан, эх орноо гэсэн сэтгэлээр хандаасай. Тэгвэл энэ олон залуус хүний нутаг руу дүрвэхгүй, эрүүл мэнд, эд хөрөнгө, амиараа хохирохгүй шүү дээ” хэмээсэн юм.

“Монгол хүнээ боддог, хүчтэй улс болох хэрэгтэй

БНСУ-д өдгөө 58 мянган иргэн ажиллаж, амьдарч, сурч байгаагаас 18 мянга орчим нь “хараар” оршин сууж байна. Мөн тус улсад ГБХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв гэж бий. Гэтэл тус төв М.Ууганбаярын талаар ямар нэгэн мэдээлэлгүй байсан юм.

Ийм төв байдаг, хандаж байсан эсэхийг М.Ууганбаяраас тодруулахад “Намайг Сэхээн амьдруулах тасагт байхад эхнэр маань очиж, уулзсан юм билээ. Тодорхой шийдэл, ямар нэгэн гарц, гаргалгаа хэлж өгөөгүй гэсэн. Хаана ч очсон нөгөө л нэг Монгол Улсын, нөгөө л нэг жижиг, хүчгүй улсын иргэн гэдэг нь харагддаг. Тиймээс дахиж хөөцөлдөж цаг үрээгүй. Хөөцөлдөөд ч амжилт олохгүй гэдгээ мэдэж байсан” гэлээ.

Зөвхөн өнгөрсөн 2024 онд тус улсад 191 монгол иргэн үйлдвэрийн осолд өртөж, 3 монгол хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Ганцхан жилийн дотор сайн сайхан амьдралыг мөрөөдсөн 3 айл үрээ, эцэг эхээ, ханиа алджээ. Бас 191 залуу эрүүл мэндээрээ хохирчээ.

М.Ууганбаяр “Монгол Улсын Засгийн газар хүнээ боддог болж, хүчтэй улс болох хэрэгтэй байна. Энэ байдал удаан үргэлжилбэл ямар олон залуус эх орноосоо дүрвэж, бие сэтгэл, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирч, гэмтэх бол… БНСУ-д суугаа Элчин сайд гэж хүн хэрэв “амьд” бол ажлаа хиймээр байна. Энд байгаа монголчуудтайгаа нүүр тулан уулзаж, хаана, ямар асуудал байна, юу хэцүү байна гэдгийг сонсож, судалж, иргэдтэйгээ ойрхон ажилладаг бол их л баярламаар байна” гэснээр бидний яриа өндөрлөсөн юм.

Хэрэв уншигч та М.Ууганбаяр болон тэдний гэр бүлд туслахыг хүсвэл Худалдаа хөгжлийн банкны 550004000475019803 /Мөнх-Эрдэнэ Ууганбаяр/ дансаар чин сэтгэлийн дэм өгөх боломжтой.

0/1000
Сүрэн

Ёстой хэлэх үг олдохгүй нь. Ямар хэцүү бсан болдоо🥲🥲🥲