Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Г. Дамдинням: Засгийн газраас 8-р сард гаргасан 55 дугаар тогтоол хууль зөрчөөгүй
- 2025/10/06

- 7 өдрийн өмнө

- 2 мин уншина

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Засгийн газрын 55 дугаар тогтоол улсын төсөвт 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г. Дамдинням цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Засгийн газраас өнгөрсөн наймдугаар сард гаргасан 55 дугаар тогтоол хууль зөрчөөгүй гэдгийг хэлмээр байна. Биднийг ажил авахад нүүрсний экспорт болон биржийн арилжаа зогсчихсон урт хугацаатай хямд үнэтэй гэрээнүүд экспорт үргэлжилж байлаа. Улмаар төсвийн орлого тасарсан, эдийн засаг уналтад орж хасах заасан, улсын төсөвт орж ирдэг АМНАТ-ын орлого тасарсан, хил дээр 4.1 сая тонн нүүрс гацсан байсан. Энэ үед бид ажлаа авч, хоёр тогтоол батлуулснаар эдийн засаг нэмэх рүү орсон. Өөрөөр хэлбэл, биржээр арилжаалах нүүрсийг шахаж, аман гэрээгээр их хэмжээний нүүрсийг экспортолдог байсныг зогсоосон. Улмаар биржийн экспорт нэмэгдсэн. Нүүрсээ биржээр экспортолсноор АМНАТ шууд улсын төсөвт орж ирдэг.

Хоёрдугаарт, 55 дугаар тогтоолтой ижил есөн тогтоол өмнө нь гарч байсан. Гэвч эдгээр тогтоол дотор 100 төгрөгийн үнэтэй зүйлийг 50 төгрөгөөр үнэлэх гэрээг хийх шийдвэрүүд хүртэл гаргаж байсан. Товчхондоо, татвараас зугтах боломж олгож байсан гэсэн үг. Мөн 100 төгрөгийн зүйлийг 120-оор тооцож аж, ахуй нэгжүүдээс нэмэгдүүлсэн татвар авч байсан.

Асуудал яриад байгаа гишүүн П.Сайнзориг өөрөө ХЗДХЯ-д 2013 оноос хойш ажиллах хугацаандаа уул уурхайн салбар хариуцсан мэргэжилтэн, Хууль зүйн бодлогын газрын дарга, төрийн нарийн бичгийн даргаар есөн жил орчим ажиллаж байхдаа 10 тогтоолын тавд нь оролцож ажиллаж байсан.

Засгийн газрыг огцруулах шударга ёсоо өмнө нь яагаад ярьж байсангүй вэ?

Энэ таван тогтоолд татвараас зугтаалгах шийдвэрүүд гарсан байдаг. Тэр үед яагаад Засгийн газрыг огцруулах талаар яриагүй юм бэ. Шударга л байх хэрэгтэй шүү дээ. Биржийн тухай хуулийг болиулах талаар гадна дотроос олон шахалт ирдэг. Би нуухгүй. Биржийн арилжааг болиулвал нууц гэрээнүүд зурагдана. Тэгэхээр бирж бол бодит үнийг тодорхойлсон, ААН ажлын байраа хадгалах, татварын бааз суурийг нэмэгдүүлнэ. Шийдвэр гарснаас хойш 40 хоногийн хугацаанд 5.1 сая тонн нүүрс биржээр борлуулж, 2.3 их наяд төгрөгийн орлого олж, 80.1 тэрбумын нэмэлт орлогыг олсон. 200 тэрбумын алдагдал гэдгийг хаанаас гаргаж ирснийг мэдэхгүй байна” гэв.

- Шинэ
- Хандалттай