horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт хэвийн тасраагүй

post-img

Зарим шатахуун түгээгүүрийн газруудад АИ-92 төрлийн шатахуун хомсодлоо гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл шатахууны нийлүүлэлтийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаас  тодрууллаа.

Г.Дамдинням: АИ-92 шатахууны үнэ өсөх магадлал байна. Хангалт тасрахгүй. Амралтын өдрүүдэд зарим шатахуун түгээх станцууд түгээлтээ хийдэггүй. Агуулахууд нь хаадаг. Нэгдэх өдөртөө  түгээлтээ нөхөөд явдаг. Аль ч суманд очсон 2-3 ШТС-ын  түгээлт тасарсан байлаа гэхэд нөгөөхөд нь шатахуун заавал байгаа. Тэгэхээр нь тэр нь дээр шатахуун байхгүй байна гэдэг асуудал хааяа яригдаж байгаа болохоос нийтээрээ шатахуун тасрах асуудал байхгүй. Хэвийн байгаа. Бөөн бөөнөөрөө очоод шаваад эхэлбэл дахиад хэцүү байдал руу орно” гэв.

Манай улсын хувьд шатахууны нөөц бүрдүүлэх сав маш дутмаг байдаг.Тиймээс Засгийн газраас шатахууны сав барихаар төлөвлөжээ. Ирэх он гэхэд нэг сарын нөөцөө хадгалж чаддаг хэмжээнд хүрэх шатахууны нөөцийн сав барих ААН-үүдэд хөнгөлөлтэй зээл өгөх шийдвэрийг удахгүй гаргах аж. Тэгвэл шатахуун нөөцлөх савны талаар тус яамны газрын дарга Ч.Хишигдалай ийнхүү ярив.

Монгол Улс одоогоор 25-27 хоногийн шатахууны нөөц хадгалах боломжтой.

Ч.Хишигдалай: Улсын хэмжээнд 90 гаруй ААН-ийн агуулах нийтдээ 400 мянга гаруй тонны багтаамжтай байдаг. Бодит байдал дээр 400 мянга гаруй тонны багтаамж маань бүх саваа дүүргэхэд 40 гаруй хоногийн нөөцөө хадгална. Гэхдээ манай салбар онцлогтой. Бүтээгдэхүүн маань байнга сэлгэлтэд байж байх ёстой. 400 мянга гаруй тонн хадгалах сав маань нөөц хадгалахад 30 хувьд нь ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл Монгол Улс одоогоор 25-27 хоногийн шатахууны нөөц хадгалах боломжтой байна. Олон улсын Энергийн агентлагийн санал болгодгоор аливаа нэг улс эрчим хүчний тусгаар тогтнолоо хангахын тулд 3-6 сарын шатахуун хадгалах нөөцтэй эсвэл боловсруулах үйлдвэртэй бол газрын тос хадгалах нөөцтэй байх шаардлага тавьдаг. Монгол Улс  нэг сарын нөөцөөц хадгалах чадамжгүй байна. Тэгэхээр шатахуун хадгалах нөөц савны асуудлыг бодлогын түвшинд яаралтай шийдвэрлэх шаардлагатай” гэв.

Одоогоор Шатахууны нийлүүлэлт хэвийн тасалдал гараагүй гэж албаны хүмүүс онцоллоо. Харин урт хугацаандаа шатахуун нөөцлөх савтай болох нь хамгийн чухал аж.

“Шунхлай” ХХК-ийн шуурхай зохицуулалтын албаны захирал О.Жавзан: Манай компанийн бүх станцуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Манайхаар үйлчлүүлж байгаа бүх хүмүүс мэдэж байгаа байх. Өнөөдрийн байдлаар айж сандрах зүйл байхгүй. Нийлүүлэлт хэвийн хэрэглэгч болгондоо үйлчлээд явж байна. АИ-92 шатахууны үнэ 2590 төгрөг байна.

0/1000