horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Хоёр өөр ангид алба хааж буй ихрүүд ургацын талбайд уулзалджээ

post-img

Хорвоод хосоороо ирсэн ховорхон заяаны эзэд ургацын талбайд уулзалджээ. Учир нь эр хүний эх орныхоо өмнө хүлээсэн үүргийг биелүүлэхээр ихэр залуус Зэвсэгт хүчний 186, 336 дугаар ангиудад хугацаат цэргийн албаа нэр төртэй хааж байгаа бөгөөд тэд харин саяхан ургацын талбайд уулзалдсан байна. Өөр өөрийн гэсэн онцлог түүхтэй хороонд алба хааж үзэх хүсэлтээрээ ийнхүү өөр өөр ангид хуваарилагдсан байна.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчнийхэн намрын ургац хураалтад манлайлан оролцож байгаа учир байлдагч Өлзийбатын Батмөнх (336), байлдагч Өлзийбатын Төрмөнх (186) нар анги ангийнхаа онжавуудтай Сэлэнгэ аймгийн Орхон суманд ийн тааралдаж. Тэд царай төрх, бие хаа, нүүрний баясгалангаараа тун чиг төстэй ажээ.

Ихрүүд хуучлахдаа “Цэргийн албанд их зүйл сурч байна. Цэргийн хэргийн эрдэм мэдлэгээс гадна хувь хүний хөгжил, амьдралд хэрэгцээтэй зүйлсийг зааж, сургадаг юм байна. Наад зах нь хүнээс үг сонсох чадвар, гүйцэтгэх чадвар гээд нэрлэж болно. Бид хоёр өөрсдийгөө цэрэгт ирэхээс өмнөх ихэр, дараах ихэр гээд асар их ялгаа гарсан гэж боддог” гэлээ. Анх цэргийн зарлан ирэхэд нь нэг нь үлдээд гэрийнхэндээ тусалъя хэмээн хоорондоо ярилцсан ч тэд “Цэргийн албаар дамжсан хүн эр хүн болж төлөвшдөг юм” гээд цугтаа цэргийн албанд нь мордуулсан гэнэ. Албандаа ирээд тус тусдаа онжавуудтай, нөхөрлөлийн хүрээ их өргөн болсон гэцгээж байлаа.

0/1000