– Kia EV3 загвар – “Шилдэг жижиг цахилгаан SUV машин” шагнал,
– Kia Sportage загвар “Шилдэг гэр бүлийн зориулалттай хайбрид SUV машин” шагнал тус тус хүртжээ.
(Leatherhead/Seoul) 2025 оны 9-р сарын 3 – Kia компанийн EV3 болон Kia Sportage загварууд 2025 оны “What Car?” цахилгаан автомашины шагнал гардуулах ёслолоос тус бүрийн төрөлдөө ялагчаар тодорлоо.
“What Car?” сэтгүүлийн оны шилдэг машин тодруулах ёслолоос Kia компанийн EV3 загвар “Шилдэг жижиг цахилгаан SUV машин” шагнал хүртсэн бол, Kia Sportage загвар “Шилдэг гэр бүлийн зориулалттай хайбрид SUV машин” шагналыг хүртжээ. Тэд ийнхүү 2025 оны “What Car?” ёслолд өмнөх амжилтаа давтаж буй бөгөөд жилийн эхээр болсон шагнал гардуулах ёслолоор Kia брендийн EV3 загвар “Шилдэг жижиг цахилгаан SUV машин”, харин Sportage загвар “Шилдэг гэр бүлийн SUV машин” төрөлд тус тус шалгарч байсан юм.
Kia UK компанийн Ерөнхийлөгч ба Гүйцэтгэх захирал Пол Филпотт: “EV3 болон Sportage загварууд дахин ‘What Car?’-аар үнэлэгдэж буй нь бидний хувьд ихээхэн нэр төрийн хэрэг болж байна. EV3 оны эхэнд шилдэг загвараар тодорч, харин Sportage загвар олон жилийн дагнаж янз бүрийн төрөлд шилдгээр тодорч буй нь бидний чанарын баталгаа юм. ‘What Car?’ нь автомашин худалдан авагчдын хувьд бие даасан, нөлөө бүхий, хүндэтгэлтэй сэтгүүл болохоор эдгээр шагнал бидэнд илүү утга учиртай санагдаж байна” гэжээ.
Kia EV3 – Шилдэг цахилгаан жижиг SUV
Kia EV3 загвар нь жижиг оврын цахилгаан SUV машины ангиллыг дахин тодорхойлж, Kia брэндийн түүхэн дэх хамгийн хурдан борлуулалттай цахилгаан автомашин болсон ба 2025 онд Их Британийн хамгийн их борлуулагдсан цахилгаан автомашин болжээ.
“EV3 загвар жолоодоход үнэхээр тухтай, явдал нь маш зөөлөн машин бөгөөд салхины чимээ, замын чимээ, моторын дуу чимээг хамгийн доод түвшинд байлгаж чаддагаараа онцлог юм. Мөн бусад загваруудаас илүү өндөр суудалтай тул жолоочид харагдах орчинг илүү сайн болгож өгдөг. Мөн EV3 загварын хоёр төрлийн батерейны жижиг батерей нь хүртэл гайхалтай хол зам туулах чадвартай байгаа нь EV3 загварыг бусдаас онцгой болгосон” гэжээ.
EV3 загварын автомашин 2025 онд “Их Британийн оны шилдэг автомашин” болон “Дэлхийн шилдэг автомашин” шагналуудыг хүртсэн бөгөөд ингэснээр Kia компани хоёр дахь жилдээ дараалан дэлхийн болон Их Британийн шилдэг автомашины шагналын эзнээр тодорч байна. (2024 онд Kia компанийн EV9 загвар эдгээр хоёр шагналыг хүртэж байсан.)

Kia Sportage – Шилдэг эдэлгээ сайн гэр бүлийн хайбрид SUV
Sportage загвар одоог хүртэл Kia брэндийн Их Британи, Европ болон дэлхий даяарх хамгийн их борлуулалттай загвар хэвээр байгаа бөгөөд 2025 онд Их Британид жилийн нийт борлуулалтаар хоёрт жагсаж, Их Британийн ард иргэдийн хамгийн дуртай гэр бүлийн SUV машин болсон байна.
2021 онд танилцуулагдсан Sportage-ийн тав дахь үеийн загвар нь цахилгаан болон бусад төрлийн ирээдүйн Kia брендийн загваруудын суурийг тавьж өгсөн юм. Хамгийн сүүлд шинэчлэгдсэн хувилбараар Sportage анх удаа хайбрид болон цэнэглэдэг хайбрид (PHEV) хөтлөгчтэй загваруудыг танилцуулсан.
“What Car?” сэтгүүлийн эрхлэгч Стив Хантингфорд: “Бүх Sportage загваруудын нэгэн адилаар PHEV хөтлөгчтэй хувилбар нь гайхалтай тав тух ба ухаалаг, зай ихтэй, хэрэглэгчдэд ээлтэй дотоод заслыг хослуулжээ. Үүн дээр нэмээд цахилгаанаар 69 километр илүү хол талбай туулах чадвартай. Мөн шинэ загвар гарах үед таны хэрэглэсэн Sportage автомашин анх үйлдвэрлэсэн компанийн баталгаат хугацаа дуусаагүй хэвээр байх нь илүү гайхалтай санагдаж байна” гэжээ.
2025 онд Kia компани Sportage загвартаа томоохон шинэчлэл хийж, гадаад ба дотоод заслаа шинэчилсэн ба EV3, EV6, EV9 зэрэг хамгийн сүүлд гаргасан цахилгаан загваруудаасаа санаа авч шинэлэг технологиудыг нэвтрүүлжээ.
Цахилгаан болон цахилгаанжсан автомашины загваруудынхаа хүрээг хурдацтай тэлж, салбарынхаа тэргүүлэгчдээс байнгын үнэлгээ авч буй Kia компани автомашины зах зээл дэх гол компанийн байр сууриа улам бэхжүүлж байна.
Kia Корпорац – Компанийн тухай
Kia (www.kia.com) компани нь дэлхий даяарх хэрэглэгчид, улс орнуудад чиглэсэн автомашины тогтвортой шийдлүүдийг бүтээх зорилготой дэлхийн хэмжээний автомашины бренд юм. 1944 онд байгуулагдсан тус компани 75 гаруй жилийн турш автомашины шийдлүүдийг бий болгож байна. Kia компани дэлхий даяар 52,000 гаруй ажилтантай, 190 гаруй зах зээлд үйл ажиллагаа явуулдаг, зургаан улсад автомашины үйлдвэртэй ба жил бүр ойролцоогоор гурван сая гаруй автомашин борлуулдаг. Kia бренд цахилгаанжсан болон баттерейгаар ажилладаг цахилгаан автомашиныг олон нийтэд түгээн дэлгэрүүлж, автомашины шинэ төрлүүдийг хөгжүүлэхэд бусдыг манлайлан оролцож, дэлхий даяар сая сая хүнд ухаалаг, уян хатан автомашины шийдэл санал болгож байна. Kia брендийн уриа болох “Movement that inspires” буюу “Урам зориг өгөх хөдөлгөөн” гэдэг үг нь Kia брендийн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ тусламжтайгаар хэрэглэгчдэд урам зориг өгөх зорилгыг илэрхийлдэг билээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг Kia брендийн дэлхий даяарх медиа төв www.kianewscenter.com сайтаас аваарай.