horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Хагас коксжуулсан түлшийг борлуулж эхлэхтэй холбогдуулан мэдээлэл хийнэ

post-img

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9-ны өдөр болох үйл явдал 

09:00 цагт: Цахим системийн үйл ажиллагааны загвар, техникийн тодорхойлолтын эхний хувилбарыг улс төрийн нам, төрийн байгууллагын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагуудад танилцуулах, санал авах  хэлэлцүүлэг “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд болно. 

09:30 цагт: Монгол Улсад Гэрэл зургийн алба байгуулагдсаны 90 жилийн ойн баярын хурал “Чингис хаан” үндэсний музейд болно.

10:00 цагт: “Ахисан түвшний судалгааны үр дүн-2025” эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн байранд болно.

10:00 цагт: “Засгийн газрын болон нийслэлийн мега төслүүдийн зураглал” танилцуулах уулзалт Нээлттэй нийгэм форумын  хурлын танхимд болно.

10:00 цагт: Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Ажилтнаа сонсъё” эрчим хүчний салбарын ажилтнуудын улсын II зөвлөгөөнийг МҮЭСТО-ийн бага танхимд зохион байгуулна. 

13:00 цагт: Хагас коксжуулсан түлшийг борлуулж эхлэхтэй холбогдуулан НЗДТГ-аас Налайх дүүргийн “Тавантолгой түлш”-ний үйлдвэрт мэдээлэл хийнэ.

14:00 цагт: “Эрх чөлөөт, хамгаалагдсан, аюулгүй сэтгүүл зүй” кино сургалт “Глоб Интернэшл” төвд болно.

16:00 цагт: МУЭ-ийн “Намар” үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулж буй “Үгсийн өрөг урлаг” найрагтай өдөрлөг МУЭ-ийн арт галерейд болно.

-Кино урлагийн зөвлөл, Монголын Урлагийн зөвлөл хамтран 2025 оны “Улаанбаатар” олон улсын кино наадмын хүрээнд “Монгол кино төслүүд” уралдаан болно. 

-Нийт шүүгчийн III чуулган Төрийн ордонд болно.

-Намрын мод тарих өдрүүд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

0/1000