Нийслэлйин Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд гурилын үйлдвэрийн агуулах шатаж байна гэх дуудлага өнөөдөр 05:03 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Тус дуудлагаар гал түймэр унтраах 7 анги ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14, 30 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр анги уг галыг унтраахаар ажиллаж байгаа тухай ОБЕГ-аас мэдээллээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
“Од групп”-ийн “Ургац” гурилын үйлдвэрийн агуулахад гал гарчээ
- 2025/10/09
- •
- 4 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай