Завхан аймгийн Түдэвтэй сумын сургууль анх 1925 онд анх байгуулагдаж тухайн үеийн нийгэм цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Довонтой,Цоргын гол зэрэг газруудад нүүдэллэн суурьшсан түүхтэй. Тэгвэл энэ жил Түдэвтэй сумын ерөнхий боловсролын сургуулийн түүхт 100 жилийн ой тохиож байна.
Жалханз хутагт Дамдинбазар,Дилав хутагт Жамсранжав,Арь гэгээн Дамдин Чогдон тэргүүт хутагт хутагт хувилгаад болон Монгол Улсын анхны ерөнхийлөгч агсан Пунсалмаагийн Очирбат,Монгол Улсын гавьяат багш Дорлигийн Дагва, Академич Надмидын Бэгз,Нэрт зохиолч Ванган,Нацаг зэрэг төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн төрсөн нутаг Завхан аймгийн Түдэвтэй сумын ЕБС-ийн 100 жилийн ой энэ жил тохиож байна.

Завхан аймгийн Түдэвтэй сумын сургууль нь нийт 3500-аад төгсөгчдийг төгсгөсөн бөгөөд одоо 310 суралцагчидтай 48 багш ажилчидтай,сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж байна.100 жилийн ойн хүрээнд 3 чиглэлээр суралцагч багш,төгсөгч гэсэн 3 чиглэлээр үйл ажиллагааг зохион байгуулжээ.Төгсөгчдийн хүрээнд спортын 6 төрөлт тэмцээн,аймгийн багш нарын хүрээнд “Сайн хичээл илтгэлийн уралдаан” суралцагчдын хүрээнд “Үндэсний бичгийн олимпиад” сурын харваа,хасаа харвааны тэмцээнийг зохион байгуулжээ.
Түүхт 100 жилийн ойн үйл явдлын үеэр үе үеийн төгсөгч нарын зүгээс 3D ухаалаг самбар 12 ширхгийг авч өгснөөр 16 анги ухаалаг самбартай болж,5 ангийн ширээ сандал,дотуур байрны гал тогооны тоног төхөөрөмж бэлгэлсэн байна.