Өнөөдөр 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -1…+4 градус, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +9…+11 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. +9…+11 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +7…+9 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатар: 0 градус орчим, харьцангуй чийг 45 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт тогтвортой байв.
Энэ сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 11-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр,
- 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орно.
Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
12-ноос нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө +1…-4 градус хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан байна.