horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг 14.00 цагт ТББХ, 16.00 цагт чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ

post-img

Өнөөдөр /2025.10.10/ 14.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо, 16.00 УИХ-ын чуулганы хуралдаан хуралдаж, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын өргөн барьсан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэнэ. 

Үндсэн хуулийн 33.1-т Монгол Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал Улсын Их Хурал 3 хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан.  Энэ дагуу УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гаргасан Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж байгаа юм.

Хэрвээ нийт гишүүдийн 50+1 хувь буюу 64-өөс дээш гишүүн дэмжвэл Ерөнхий сайд Г.Занданшатар огцорно. Ингэснээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох юм.

0/1000