horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Хөвсгөл аймагт самарт яваад сураггүй болсон эмэгтэйг эрэн хайх ажлыг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоожээ

post-img

Хөвсгөлийн Тариалан суманд самарт яваад сураггүй алга болсон эмэгтэйг эрэн хайх ажлыг 18 дахь өдрөө үргэлжлүүлсэн ч ар гэрийнхнийх нь хүсэлтээр түр зогсоожээ. 

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт дөрвөн хүн самар түүж байснаас самраа сахиж үлдсэн иргэн “Э” есдүгээр сарын 21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим сураггүй алга болсон байдаг. Улмаар тухайн дуудлагыг ОБЕГ есдүгээр сарын 22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Хилийн цэргийн 0257-р анги, аймгийн Цагдаагийн газар, Тосонцэнгэл, Тариалан сумын Мэргэжлийн ангийнхан иргэн ар гэрийнхний хамтаар Э /46 настай эмэгтэй/-ыг эрэн хайх, ажиллагааг 18 дахь өдрөө зохион байгуулан ажилласан ч  үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байна. 

0/1000