АНУ-ын Геологийн судалгааны албаны мэдээлснээр Филиппиний зүүн өмнөд бүсийн эрэг орчимд газар 7.4 магнитудын хүчтэй хөдөллөө. Үүний нөлөөгөөр цунами үүсэх эрсдэлтэйг орон нутгийн эрх баригчид анхааруулжээ.
Тус газар хөдлөлт Минданао арлын нийслэл Давао хотоос зүүн тийш ойролцоогоор 123 километр зайд, 58.1 километр гүнд болжээ. Одоогоор уг газар хөдлөлтөөс үүссэн хохирлын талаар мэдээлэл гараагүй байна.
Филиппиний Галт уул ба газар хөдлөлт судлалын хүрээлэнгээс “Амь насанд аюултай өндөр цунами үүсэх магадлалтай” хэмээн анхааруулж, зүүн болон өмнөд эрэг дагуух оршин суугчдыг нүүхийг уриалжээ. Тус байгууллага газар хөдлөлтийн хүчийг 7.6 магнитуд гэж хэмжсэн байна.
Эх сурвалж: CNN