horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

20 хүүхдийн аминд хүрсэн хортой сироп үйлдвэрлэсэн компанийн эзнийг баривчилжээ

post-img

Филиппин улсын Ченнай хотод цагдаа нар тусгай ажиллагаа явуулан, “Сресан фарма” компанийн эзэн Говиндан Ранганатанг баривчилжээ. Түүний компани “Coldrif” нэртэй ханиадны сироп үйлдвэрлэдэг аж. Энэ сироп Энэтхэгийн Мадхья-Прадеш мужийн Чиндвара хотод 20 гаруй хүүхдийн аминд хүрсэн байна. Шинжилгээгээр уг эмэнд диэтиленгликоль гэх химийн хорт бодис өндөр хэмжээгээр агуулагдаж байсан нь тогтоогджээ.

Ранганатан уг хэрэг илэрснээс хойш оргон зугтсан байжээ. Мадхья-Прадеш муж болон Ченнай хотын Цагдаагийн газрын хамтарсан ажиллагаагаар түүнийг Кодамбаккам дүүрэг дэх орон сууцнаас нь шөнө дунд 01:00 цагийн үед баривчилжээ.

Шалгалтаар “Сресан фарма” компанийн үйлдвэрт ариун цэврийн нөхцөл хангалтгүй, чанарын шалгалтад хамруулаагүй түүхий эдийг эмэнд ашигласан зэрэг 350 гаруй зөрчил илэрсэн байна. Тус үйлдвэрийг түр хугацаанд хааж, тэндээс авсан эмийн дээжүүдийг шинжилгээнд хамруулжээ.

Түүнийг хүний амь хохирооход шууд бусаар оролцсон, хүүхдийн амь, эрүүл мэндэд аюул учруулсан, эмийн найрлагыг хуурамчаар өөрчилсөн зэрэг эрүүгийн хүнд гэмт хэрэгт буруутган, хэргийг нь мөрдөн шалгаж байна.

0/1000