horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Н.Түвшинбаярын амьдралаар баримтат кино хийхээр болжээ

post-img

Олимпын аварга Н.Түвшинбаярын амьдралаар баримтат кино хийхээр төлөвлөж буй талаар Олон улсын жүдо бөхийн холбоо, “IJF”- ийн хяналтын шүүгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч М.Бөхбат цахим хуудастаа нийтэлжээ. Тэрбээр “Чехийн домогт жүдоч Лукас Крпалекын тухай “Зөөлөн тулаанч” (The Gentle Fighter) киног продюсер хийж ажилласан Доктор Б.Пагва дараагийн уран бүтээлээ Монголын анхны олимпын аварга Найдангийн Түвшинбаярын амьдралд зориулан хийхээр төлөвлөж байна.

Уг киноны найруулагчаар Чехийн нэрт найруулагч Адольф Зика ажиллах бөгөөд уг бүтээлд олон улсын уран бүтээлчид оролцоно. Мөн дэлхийн хамгийн том стриминг платформуудын нэг Netflix албан ёсоор хамтран ажиллахаар болжээ.

Төслийн төлөөлөгчид удахгүй Монгол Улсад ирж, зураг авалтын байршил, зохиол болон түүхэн судалгаа зэрэг урьдчилсан ажлыг эхлүүлэх бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь Монголын спортын бахархалт түүхийг дэлхийн үзэгчдэд хүргэх зорилготой юм” хэмээжээ. 

Сануулахад, Н.Түвшинбаяр нь найз Улсын начин Э.Энхбатын амь насыг хөнөөсөн хэргээр өдгөө хорих ангид ял эдэлж буй юм. 

0/1000