horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

П.Наранбаяр: Багш нар ажил хаявал хүүхдүүдийн аюулгүй байдал, сурч боловсрох эрхийг ноцтой зөринө

post-img

Багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж, ирэх лхагва гарагт буюу 2025.10.15-ны өдрөөс эхлэн ажил хаялт зарлана гэдгээ сануулсан. Тэгвэл Боловсролын сайд П.Наранбаяр “Багш нар ажил хаялт зарлах нь хууль бус. Хүүхдүүдийн аюулгүй байдал, сурч боловсрох эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болно” гэж мэдэгдлээ.

Боловсролын сайд П.Наранбаяр: Багш нарын цалинг эхний ээлжид 25 хувиар нэмж, 1 сая 850 мянгад хүргэх, ирэх оны 7 дугаар сараас 2.5 сая төгрөгт, дараа нь 3.5 сая төгрөгт хүргэх гээд шат дараалсан арга хэмжээ авахаар шийдвэрлэснээ танилцуулсан. Гэвч маргааш нь ажил хаяхаа мэдэгдсэн. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг тооцохгүйгээр улстөржиж байгаа нь харамсалтай. Тиймээс ҮЭ-ийг энэ шаардлагаа дахин харж үзээч гэсэн саналтай байна. Хоёрдугаарт, шууд ажил хаялт зарлана гэсэн нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Эхлээд хамтын хэлэлцээр хийх ёстой. Шийдвэрт хүрч чадахгүй бол зуучлагч авчирна. Зуучлагч мөн шийдэлд хүргэж чадахгүй бол Хөдөлмөрийн арбитрт хандана.

Багш нарын цалинг нэмэх ёстой гэдэг дээр бид адилхан байр суурьтай байгаа. Гэхдээ ажил хаялт бол шийдэл биш. Хамгийн эцсийн арга хэмжээ.

Эхний 100 тэрбум төгрөг бол өнөөдөр өргөн барьчхаад байгаа төсөв дотор байгаа. Энэ тоог 560 тэрбум төгрөгт хүргэж байж, цалингийн нэмэгдэл 25 хувьд хүрнэ. 94 мянган хүн ажиллаж буй боловсролын салбарын цалингийн зардал 2.8 их наяд төгрөг. Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийн тулд 3.3 их наяд төгрөгийн санхүүжилт нэмж олох шаардлагатай.

0/1000