horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Б.Жавхлан: Ажлын цагаар ирц нь хүрсэн ТББХ-ны хуралдааныг хойшлуулж байгаа нь маш харамсалтай

post-img

УИХ-ын ТББХ өнөөдөр 11 цагт хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх байв. Гэвч тус хорооны дарга Ц.Сандаг-Очир ТББХ-ны хуралдааныг хааж, үргэлжлүүлэх хугацааг дараа нь мэдээлэхээр болсон. Уг асуудлыг Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа. 

Сангийн сайд Б.Жавхлан: ТББХ-ны даргаас өөрөөс нь маш тодорхой асуух хэрэгтэй. Бид юу ч ойлгосонгүй. Маш харамсалтай зүйл болж байна. Өнгөрсөн баасан гарагт ТББХ-ны хурал маш өндөр ирцтэй хуралдсан. Түр завсарласан. 5 дахь өдрийнхөө ирцээр өнөөдөр хуралдах бүрэн боломжтой. 30 гишүүний 22 гишүүн гэдэг бараг 70 гаруй хувийн бүрэн ирцтэй байлаа. Гэтэл тодорхойгүй шалтгаанаар, тодорхойгүй хугацаагаар гэнэт хойшлуулчихлаа. 

10 гишүүн үг хэлэх үлдсэн байсан. Би хамгийн түрүүнд хэлэх байсан. Хугацаандаа орж ирсэн. Миний дараа үг хэлэх 4-5 гишүүн ороод ирсэн байсан. Хурал үргэлжлүүлэх санал тавьсан боловч бидний саналыг хүлээж авсангүй. ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир өөрөө шууд хойшлуулчихлаа. 

Баасан гарагт болсон хуралдааныг ойлгож болж байна. 18 цагт ажлын цаг дууссан учраас ТББХ-ны дарга өөрийнхөө бүрэн эрхээ хэрэгжүүлж, хуралдааныг завсарлуулсан. Гэтэл одоо ажлын цагаар ирц нь хүрчихсэн байгаа хорооны хуралдааныг тодорхойгүй хугацаагаар, тодорхойгүй шалтгаанаар хойшлуулж байгаа нь маш харамсалтай. 

Түүний хэлсэн 1 шалтгаан нь “Ирцэд орсон гишүүд байхгүй байгаа учраас санал хураах боломжгүй байна” гэсэн. Одоогийн УИХ-ын дэгээр УИХ-ын чуулганд ирцэд орчхоод байхгүй байгаа гишүүд эсрэг саналд ороод явж болдог. Гэтэл үүгээр УИХ-ын дэг зөрчлөө. Дэг зөрчсөн учир Үндсэн хуулийн зөрчил энэ асуудал дээр үүснэ.

0/1000