horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

АН-ынхан төрийн ажлыг гацааж байна

post-img

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудал АН-ынхнаас болж гацаанд орлоо. УИХ-ын гишүүдийн олонх нь Ерөнхий сайдыг огцруулахад гарын үсэг зурснаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч АН-ынхан орж ирээгүйгээс ирц хүрсэнгүй, хурлыг хаалаа. Уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн цагаас АН-ынхан нэгдсэн байр суурьт хүрээгүй, гишүүд нь өөр өөр байр суурь илэрхийлсээр ирсэн бол өнөөдөр ийнхүү УИХ-ын үйл ажиллагааг гацаах алхмыг бодитоор хийлээ. Учир нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг даваа гарагийн 11:00 цагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэдгийг гурав хоногийн өмнө буюу өнгөрсөн баасан гарагт тов тогтоон нийтэд зарласан. Гэвч АН-ынхан бүлгийн хуралдаанаа энэ цагтай давхцуулсан нь санаандгүй тохиолдол биш байв. Улмаар байнгын хороо, чуулганд АН-гүйгээр ирц хүрэхгүй учраас тэд ийнхүү шийдвэр гаргахгүйгээр барахгүй, хувь хувийн эрх ашигтаа баригдан, хоёр үзүүртэй зүү шиг байсаар өдийг хүрч буй нь харамсалтай.

Ийнхүү сөрөг хүчний үүргээ ч гүйцэтгэж чадахгүй нөхцөлд хүрсэн нь АН-ын дарга О.Цогтгэрэлийн байр суурьтай шууд холбоотойг эх сурвалж хэлж байна. Учир нь “Тэсо”-гийн О.Цогтгэрэл Г.Занданшатарын талд буй. Тиймээс байнгын хороо, чуулганд нэгдсэн байр суурьгүй буюу өөр өөрсдийнхөөрөө санал өгөх боломжийг олгож, задгай орох нь зүйтэй гэж үзсэн байна. Хэрвээ Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахгүй гэдэг шийдвэр гарчихвал “Тэсо” нам дотроо адлагдах буюу АН-ын нэр хүндийг шороотой хутгаж, сөрөг хүчний үүргээ биелүүлээгүй гэх ялд унах нь гарцаагүй. Ийнхүү хувийн эрх ашигтаа баригдсан даргатай АН-ынхан нэг шийдвэрт хүрэхгүй байсаар төрийн ажлыг гацаанд оруулаад байна. АН-ынхан ингэж эрх мэдэл, албан тушаалын төлөө өдрийн хэд урваж шарваж байна. Тэд ард түмний дуу хоолой бол гэж олгосон кнопоо ийнхүү наймааны хэрэгсэл болгож, МАН-ын засгийг авч үлдэх хуйвалдаан хийгээд ордноор гүйлдэж байгаа нь харамсалтай.

0/1000