horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

CallPro компани байгууллагын харилцаа холбооны омничаннел системийг Монголд нэвтрүүллээ

post-img

Үүлэн технологид суурилсан байгууллагын харилцаа холбооны шийдэл нийлүүлэгч CallProкомпани дэлхийд түгээмэл хэрэглэгддэг омничаннел (Omnichannel) системийг Монголд анх удаа нэвтрүүлж CallPro Platform үйлчилгээг танилцууллаа.

Орчин үеийн хэрэглэгчид олон сувгаар буюу утас, и-мэйл, сошиал медиа, вэб чат, мессенжерээр байгууллагуудтай харилцдаг болсон. Гэвч эдгээр сувгууд салангид системүүд дээр ажилладаг тул хэрэглэгчийн мэдээлэл алдагдах, давхцах, үйлчилгээний чанар жигд бус болох зэрэг асуудал гардаг. Харин омничаннел шийдэл нь эдгээр сувгуудыг нэгтгэж, байгууллагын харилцааг ухаалаг, үр дүнтэй болгох олон улсад ашиглагдаж буй хамгийн сайн арга юм.

Өөрөөр хэлбэл, энэ нь хэрэглэгчидтэй харилцах бүх сувгуудыг нэг системээр удирдана. Мөн хэрэглэгчийн сэтгэл ханамж, туршлагыг сайжруулах, харилцааг нэгэн жигд үргэлжлүүлэх боломжийг олгох юм.

Нөгөө талаас байгууллагууд олон давтагддаг ажлуудаа хиймэл оюунаар автоматжуулснаар хэрэглэгчийн түүх, санал хүсэлт болон бусад өгөгдөлд дүн шинжилгээ хийн оновчлон, цаг хугацааг хэмнэж, ачааллыг бууруулан зах зээлд илүү хурдан, ухаалаг хариу үйлдэл үзүүлэх чадвартай болно. Ингэснээр байгууллага нэг стандартын дагуу үйлчилгээ үзүүлж, харилцааны дата мэдээллийг цуглуулан бодитоор үнэлж, тогтмол борлуулалтын өсөлттэй байж чадна.

Harvard Business Review-н судалгаагаар омничаннел буюу олон сувгийг нэгтгэсэн стратеги хэрэгжүүлдэг байгууллагын хэрэглэгчийн үнэнч байдал 91% өндөр байдаг. Байгууллага омничаннел платформыг хэрэглэснээр хэрэглэгчийн сэтгэл ханамж 18% өсөж хүлээгдэж буй хариултын тоо 35% бууран, дундаж хариу өгөх хугацаа 2 дахин богиносох боломжтой. Иймээс хэрэглэгчийн харилцааны ирээдүйг тодорхойлох гол чиг хандлага нь омничаннел платформ юм.

CallPro Platform-н давуу талууд:

●       Бүх сувгийг нэг интерфейсээс удирдах

●       Харилцагчийн мэдээлэл, харилцааны түүхийг нэг дор бүртгэх

●       Хиймэл оюунаар хэрэглэгчийн үйлчилгээг автоматжуулах /AI чатбот, виртуал агент/

●       Бодит цагийн тайлан, үзүүлэлтэд тулгуурлан шийдвэр гаргах

●       Харилцагчийн туршлагыг сайжруулан, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх

Ингэснээр хэрэглэгч ямар ч сувгаар холбогдсон мэдээллийн зөрүүгүй, ижил түвшний тусламж, үйлчилгээ авч, аливаа санал, гомдлыг нь шуурхай шийдвэрлэх бөгөөд байгууллага тэдний хэрэгцээ, түүх, зан төлөвийг илүү нарийн ойлгох боломжтой.

CallPro нь 2014 онд Монголд үүлэн технологид суурилсан харилцаа холбооны бүтээгдэхүүнийг анхлан нэвтрүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 5,000 орчим байгууллагад тогтмол үйлчилгээ үзүүлэн, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулсаар байна.

Тус платформыг Монголд нэвтрүүлснээ зарлан харилцаа холбооны салбарын шинэ үеийн технологи, шилдэг туршлага, үнэ цэнтэй шийдлийг хуваалцдаг “Enterprise Technology Conference – ENTEC 2025” арга хэмжээг “Олон суваг – Нэг туршлага” сэдвийн хүрээнд зохион байгуулжээ. Арга хэмжээний үеэр 80 гаруй харилцагч компанийн 200 орчим оролцогчид монгол хэрэглэгчдийн зан төлөвийн өөрчлөлт, үнэнч хэрэглэгч бий болгохын тулд юуг даван туулж буй арга зам, туршлагаа хуваалцсан байна. Түүнчлэн дэлхийн жишигт нийцсэн AI суурьтай технологийн нэмэлт боломжуудын талаар онцолсон юм.

CallPro компанийн энэхүү шинэ технологи нь Монголын байгууллагуудын харилцагчийн үйлчилгээний түвшнийг дэлхийн жишигт хүргэх, дотоодын бизнесүүдийг дижитал шилжилтэд хөтлөх чухал алхам болох юм. Түүнчлэн зөвхөн технологийн шинэчлэл биш, хэрэглэгчийн туршлага, сэтгэл ханамжийг нэгдсэн байдлаар удирдах соёлын өөрчлөлт юм.

📞 CallPro Platform үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг callpro.mn вэбсайтаас болон 72727070 дугаараас аваарай.

0/1000