Цахим орчинд телеграм, фэйсбүүк платформ ашиглаж, залилах гэмт хэрэг үйлдэж байсан 43 настай эмэгтэй “Т”-г өчигдөр буюу 10 дугаар сарын 12-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс баривчиллаа. Тэр фэйсбүүкт хуурамч зар оруулах, сугалаа зохион байгуулах, иргэдийг телеграмаар даалгавар гүйцэтгүүлэн залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй аж.
Түүнийг сүүлийн нэг жилийн хугацаанд 1533 удаагийн гүйлгээгээр бусдад 2.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж цагдаагийн байгууллага үзэж байна.
