Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Киа PV5 WKNDR загвар 2025 оны IDEA авардсаас мөнгөн медал хүртлээ
- 2025/10/13

- -6 цаг -53 минутын өмнө

- 4 мин уншина

Kia компанийн PV5 WKNDR концепт загвар 2025 оны IDEA авардсын “Автомашин ба тээвэр” ангилалд Мөнгөн шагнал хүртлээ.

Энэхүү үнэлгээ нь Kia компанийн ирээдүйн дизайны алсын хараа болон олон улсын тавцанд өрсөлдөх чадварыг тодотгож өгч байна.

Олон Улсын Дизайны Тэмцээн (IDEA) нь дэлхийн хамгийн нэр хүндтэй дизайны уралдаануудын нэгт тооцогддог.

Kia брендийн PV5 WKNDR загвар нь бүхнийг өөртөө цогцлоосон аяллын машин бөгөөд дотоод засал сайтай, байгальд ээлтэй материалуудаар хийгдсэн гэдгээрээ онцлог юм.

(Сөүл) 2025 оны 9-р сарын 22 – Kia компанийн PV5 WKNDR концепт загвар 2025 оны IDEA авардсын “Автомашин ба тээвэр” ангилалд Мөнгөн шагнал хүртлээ.

Kia PV5 WKNDR Concept загвар гэж юу вэ?

Kia PV5 WKNDR Concept загвар нь Киа компанийн “Purpose Built Vehicle” буюу Зорилгод Тулгуурласан Автомашин” цувралын шинэ загвар юм. Энэхүү загвар нь олон төрлийн ажиллагаатай, модуль дотоод засалтай бөгөөд хэрэглэгч өөрийн хэрэгцээнд тохируулан дотоод орон зай, бүтцийг хялбархан өөрчилж, дээд хэмжээнд ашиглах боломжтой.

Тус загварын онцгой шийдэл болох ‘Gear Head’ горим нь тоног хэрэгслүүдийг хадгалж, автомашин хөдлөхгүй зогсож байх үед гэр шиг ашиглаж болох орон зайг бүрдүүлдэг, төрөлдөө анхдагч шийдэлтэй шинэлэг загвар юм. Энэ горим машины дотоод орон зайг илүү үр ашигтай ашиглахын зэрэгцээ гадна талдаа тоног төхөөрөмжийг хялбар ашиглах боломж олгодог. ‘Gear Head’ үйлдлийг мөн зөөврийн гал тогоо болгон хувиргаж болдог бөгөөд байгалийн сайхныг харангаа хоол хийх дуртай хүмүүст төгс тохирно.

PV5 WKNDR Concept загвар нь нарны хавтан болон усны эрчим хүчээр цэнэглэгдэх чадвартай турбинтай өвөрмөц дугуйгаар тоноглогдсон тул машин замаас хол, алслагдсан орчинд ч өөрийнхөө баттерейг цэнэглэх боломжтой юм. Уг загварын дотоод засал нь тогтвортой байдлыг эрхэмлэдэг ба дахин боловсруулсан гутлаар хийсэн Nike Grind шал зэрэг байгальд ээлтэй материалуудыг ашигласан нь гоо зүй ба бүтцийн өвөрмөц байдлыг хослуулсан байна.

IDEA авардсаас шагнал хүртсэн талаар хэлсэн Kia компанийн мэдэгдэл

“IDEA авардсаас мөнгөн шагнал хүртсэн явдал Kia компанийн ирээдүйн дизайны алсын хараанд чиглэсэн ‘Opposites United’ буюу ‘Эсрэг тэсрэг зүйлсийг хослуулах’ философийн үнэ цэн, үр нөлөөг үнэлж өгсөн нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Энэхүү шагналууд нь дэлхий даяарх манай компанийн хичээл зүтгэлийг үнэлэхийн зэрэгцээ инновацийг дэлгэрүүлж, хэрэглэгчиддээ утга учиртай, ач холбогдолтой бүтээгдэхүүн хүргэхийн төлөөх Kia компанийн тууштай байдалд урам зориг өгдөг билээ” хэмээн Kia Global Design компанийн захирал Карим Хабиб хэлжээ.

IDEA авардс гэж юу вэ?

Дэлхийн гурван томоохон дизайны шагналын нэг болох Олон Улсын Дизайны Тэмцээн (IDEA) нь хагас зуу гаруй жилийн турш нямбай, бүтээлч байдлаар боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг алдаршуулж ирсэн тэмцээн юм. Энэхүү шагналыг Америкийн Аж Үйлдвэрийн Дизайнеруудын Нийгэмлэг-ийн нэрийн өмнөөс гардуулдаг бөгөөд автомашин, брендинг, технологи, амьдралын хэв маяг зэрэг салбарт хамгийн нөлөө бүхий дизайнуудыг үнэлэн шагнадаг байна.

Өөр өөр салбарын 40-өөс олон шүүгчийн бүрэлдэхүүнтэй энэхүү уралдааны үнэлгээний шалгуурт шинэлэг дизайн, гоо зүй, хэрэглэгчдэд үзүүлэх ашиг тус, нийгэмд оруулах хувь нэмэр, брендийн үнэ цэнэ зэрэг үзүүлэлтүүд багтдаг. Ийм олон үзүүлэлтээр шалгаруулдаг нь тэмцээнд шалгарсан бүтээгдэхүүнүүдийг бүх талаас нь нарийвчлан авч үздэг гэдгийг баталдаг тул уг шагналын нэр хүндийг улам бэхжүүлж өгдөг аж.

Kia Корпорац – Компанийн тухай

Kia (www.kia.com) компани нь дэлхий даяарх хэрэглэгчид, улс орнуудад чиглэсэн автомашины тогтвортой шийдлүүдийг бүтээх зорилготой дэлхийн хэмжээний автомашины бренд юм. 1944 онд байгуулагдсан тус компани 75 гаруй жилийн турш автомашины шийдлүүдийг бий болгож байна. Kia компани дэлхий даяар 52,000 гаруй ажилтантай, 190 гаруй зах зээлд үйл ажиллагаа явуулдаг, зургаан улсад автомашины үйлдвэртэй ба жил бүр ойролцоогоор гурван сая гаруй автомашин борлуулдаг. Kia бренд цахилгаанжсан болон баттерейгаар ажилладаг цахилгаан автомашиныг олон нийтэд түгээн дэлгэрүүлж, автомашины шинэ төрлүүдийг хөгжүүлэхэд бусдыг манлайлан оролцож, дэлхий даяар сая сая хүнд ухаалаг, уян хатан автомашины шийдэл санал болгож байна. Kia брендийн уриа болох “Movement that inspires” буюу “Урам зориг өгөх хөдөлгөөн” гэдэг үг нь Kia брендийн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ тусламжтайгаар хэрэглэгчдэд урам зориг өгөх зорилгыг илэрхийлдэг билээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Kia брендийн дэлхий даяарх медиа төв www.kianewscenter.com сайтаас аваарай.

- Шинэ
- Хандалттай