horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Палестиныг дэмжигчид цагдаа нартай мөргөлджээ

post-img

Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ-ий сонгох шалгаруулах тоглолтод Израилын шигшээ багийг Итали улс талбайдаа хүлээн авч тоглосон билээ. Тэгвэл мянга мянган Палестиныг дэмжигчид Итали-Израилын тоглолтын өмнө цагдаа нартай мөргөлджээ.

Палестины 5000 орчим дэмжигчээс бүрдсэн жагсагчид 18 метр урт Палестины туг барьж “Friuli” цэнгэлдэхийн гадаа иржээ. Урт улаан даавуун дээр “Израилд улаан хуудас өг!” гэж бичсэн байв. Уг жагсаалыг зохион байгуулагчид FIFA-гаас Израилын шигшээ багийг бүх тэмцээнд оролцохыг хориглохыг шаардсан байна. Цагдаа нар жагсагчид руу ус болон нулимс асгаруулагч хий цацсан бол жагсагчид цагдаа нар луу салют буудуулж, хашлага авч шиджээ.

Италийн шигшээ баг уг тоглолтод Израилыг 3:0 харьцаатай ялж, 2026 оны ДАШТ-д шалгарсан бол, Изралын шигшээ баг хасагдсан байна. Тухайн өдөр 16,000 хүний суудалтай “Friuli” цэнгэлдэхийн ердөө 9000 суудал л зарагджээ. Мөн жагсагчдыг харсан дэлгүүрийн эзэд ямар нэг мөргөлдөөн, үймээн болж магадгүй гэж бодон, мөргөлдөөн эхлэхээс өмнө дэлгүүрээ хаасан байна. Уг мөргөлдөөний үеэр 2 сэтгүүлч бэртэж, хэд хэдэн цагдаа нар эмнэлэгт хүргэгджээ.

Эх сурвалж: CNN

0/1000