Солонгосын энтертайнмент салбарын дуучин G Dragon, жүжигчин Ли Бён Хун тэргүүтэй 6 хүнд Соёлын Гавьяат Зүтгэлтэн одон гардуулахаар болжээ.
БНСУ-ын соёл, урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан жүжигчин Ким Хэ-сүг, Жон Дон-хван, Ли Бён-хун, дуу оруулагч Бэ Хан-сон, комедиан асан Жон Ю-сон болон К-поп од G-Dragon гэх 6 эрхэм уг нэр хүндтэй одонгоор шагнуулахаар болсон байна.
Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулдаг “БНСУ-ын Поп соёл, урлагийн шагнал гардуулах ёслол” нь жүжиг, кино урлаг, хөгжим, хошин урлаг, дуу оруулалтын салбарын шилдгүүдийг алдаршуулдаг төрийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээ юм. Солонгосын соёл, урлагийг дотооддоо болон дэлхий дахинд алдаршуулсан эрхмүүдийн шагнал гардуулах ёслол аравдугаар сарын 23-нд болно.