Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
04:00 цагийн байдлаар УИХ-ын чуулган эхлээгүй байна
- 2025/10/17

- 3 өдрийн өмнө

- 2 мин уншина

2025 оны 10-р сарын 16-ны 10 цагт эхлэх ёстой байсан УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхлэх гэж 18 цаг болж байна. Шөнийн 04:00 цагийн байдлаар чуулганд 61 гишүүн ирцээ бүртгүүлээд байна. 64 буюу ирц 51 хувьтай бүрдсэн тохиолдолд дарааллын дагуу Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Одоо 3 гишүүн нэмж ирвэл ирц бүрдэж УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхлэх учиртай.

Чуулганы хуралдаанд орохгүй байгаа гишүүдийн дийлэнх нь өрөөндөө байгаа нь анхаарал татаж байна. Тэдний хувьд өнөөдөр болох чуулганы хуралдаан хууль бус бид хууль зөрчихийг хүсэхгүй байна. Хуулийн дагуу бол ороход бэлэн гэх тайлбарыг өгсөөр байгаа юм. Өнөөдөр болох чуулганы хуралдааныг хууль бус гэж үзэж байгаа бол шөнийн цагаар Төрийн ордонд байсаар байгаа нь олны эгдүүцэл, анхаарлыг татаж байна. Учир нь чуулганы хуралдаан эхлэхийг өглөөнөөс орой болтол Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, зураглаач нар болон олон нийт харж хүлээж байна. Гэвч ч энэ нь өмнө байсан байсаар ирсэн мэтээр “хүлээж л байг” гэдэг байдлаар хандаж буй нь шүүмжлэл дагуулж байна. Яг одоо Улаанбаатар хотод 04:00 цаг болох гэж байгаа ч нэмж чуулганд нэрээ бүртгүүлэх гишүүн алга байна.

Чуулган эхлэх гэж 17 цаг болов

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Гурван гишүүн нэмж ирцээ бүртгүүлбэл гишүүд танхимд ороод ирнэ. Аливаа барьцаанд ороогүй эрх мэдэл албан тушаалтай зууралдаагүй хүмүүс ороод ирэх болов уу гэдэг хүлээлттэй байна. Засгийн газрыг огцруулах өргөдлийг өргөн барьснаас гурван хоногийн дараа хэлэлцэж, арав хоногийн дотор шийдвэрлэх үндсэн хуулийн заалттай. Өнөөдөр буюу баасан гарагийн 13 цагт хугацаа дуусаж байгаа. Тийм учраас чуулган хуралдах ёстой гэв.

- Шинэ
- Хандалттай