horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

О.Саранчулуун: Монгол Улсад тулгамдаж байгаа хамгийн том бэрхшээл үнэт зүйлийн бэрхшээл юм байна

post-img
<p>УИХ-ын гишүүн О.Саранчулуун чуулганы хуралдаанд оролхгүй байгаа гишүүдийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр </p> <p>&#8220;Монгол Улсад тулгамдаж байгаа хамгийн том бэрхшээл бол үнэт зүйлийн бэрхшээл юм байна. Яагаад энэ хүмүүс өнөөдөр ярьснаа маргааш өөрчлөөд байгаа юм бэ гэвэл үнэт зүйлгүй байна. Хэрвээ үнэт зүйл нь иргэд байсан юм бол гадаа жагсаж байгаа улсын төлөө өнөөдөр төсвөө хэлэлцээд суух ёстой байсан.</p> <blockquote class="wp-block-quote is-layout-flow wp-block-quote-is-layout-flow"> <p>Иргэдийн эрх ашгаас дээгүүр тавьдаг ямар эрх ашиг байгааг ойлгохгүй байна</p> </blockquote> <p>Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бэрхшээл юу ч биш юм байна. Миний хөлгүй, гаргүй байх, намайг янз бүрээр гутаан доромжлох юу ч биш. Харин үнэт зүйлгүй, чиг баримжаа нь бэрхшээлтэй болсон улс ямар хөөрхийлөлтэй юм бэ л гэж би бодож байна. Цаашид улс төрчдийг сонгохдоо үүнийг сайн бодоосой гэж хүсэж байна. АН-ын бүлгийн гишүүд цаасан дээр мэдэгдэл гаргасан хэрнээ хуралдаандаа орж ирэхгүй алга болно гэдэг нэг асуудал байна гэсэн үг. Гэхдээ иргэдийн эрх ашгаас дээгүүр тавьдаг ямар эрх ашиг байгааг би ойлгохгүй байгаа&#8221; гэв.</p>
0/1000