Португалд аялж явсан хоёр америк жуулчин дээрэмдүүлж, нэг нь хутгалуулан нас барж, нөгөө нь ноцтой бэртжээ. Уг хэрэг улсын нийслэл Лиссабон хотын ойролцоо орших Кашкайш хотод шөнийн 03:16 цагт болсон байна.
Америк жуулчдын 1 нь зочид буудал руугаа явж байх үед 3 хүн гарч ирж, түүнийг дээрэмдэх гэж оролджээ. Америк жуулчин эсэргүүцэл үзүүлсний улмаас зодуулсан аж. Тэр зугтах гэж оролдох зуураа найзыгаа дууджээ. 2 дахь жуулчин тэнд очоод мөн л зодуулсан байна.
Дээрэмчид 2 америк жуулчинг зодож, 1-ийг нь хутгалчхаад, хэргийн газрыг орхин зугтжээ. Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 3 сэжигтэнг цагдаа нар баривчилсан байна. Тэдний 1-ийг нь хүнийг санаатай хохироосон хэрэгт, нөгөө 2-ыг нь уг хэрэгт хамтран оролцсон хэрэгт шалгаж байна.
Эх сурвалж: CNN

