Мексикийн Веракрус мужид үерт боогдсоны улмаас тусламж ирэхийг хүлээн тэврэлдэн зогсож буй ахмад настнуудын бичлэг хүмүүсийн сэтгэлийг уярааж байна.
Мексикт их хэмжээний бороо орсны улмаас үер болон хөрсний гулгалт үүсэж, нийт 64 хүн амь үрэгдсэн. Үүний 29 нь Веракрус мужийн иргэд байсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Мөн 65 хүн сураггүй алга болсон ба аврах ажиллагаа үргэлжилж байна.

