horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Өмнөд Солонгост 8 настай сурагчийг хутгалж хөнөөсөн багшид бүх насаар нь хорих ял оноожээ

post-img

Өмнөд Солонгосын шүүх найман настай охиныг хөнөөсөн хэргээр нэгэн багшийг бүх насаар нь хорих ял оноосон нь улс орон даяар шуугиан тарьж байна. 48 настай Мён Жэ Ван хэмээх эмэгтэй багш энэ оны 2-р сард Тэжон хотын сургуулийн нэг анги руу Ким Хэ Ниль гэх охиныг дагуулж орсныхоо дараа хутгалж хөнөөсөн байна.

Прокурорууд хохирогч охины гэр бүлийнхний хүсэлтийг үндэслэн8 Мён Жэ Ванд цаазын ял оноохыг шаардаж байв. Гэвч шүүх “Мён Жэ Ван дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэл өндөр байгаа ч цаазын ял оноох шаардлагатай гэдэг дүгнэлт гаргахад хүндрэлтэй байна” гэж мэдэгджээ.

Мён шүүх хурал дээр “Хийсэн алдаагаа насан туршдаа эргэцүүлэн бодож явах болно” гэж мэдэгджээ. Мөн гэмт хэрэг үйлдсэн үеийнхээ талаар “Сэтгэцийн эрүүл мэндийн эмчилгээ авч байсан тул оюун санааны шийдвэр гаргах чадвар сул байсан” гэж хэлсэн байна.

Тэжон хотын Боловсролын газрын мэдээлснээр, Мён Жэ Ван уг гэмт хэргийг үйлдэхээс өмнө сэтгэл гутарсан гэх шалтгаанаар зургаан сарын чөлөө авахыг хүссэн ч эмч “Ажиллах боломжтой” гэж үзсэн тул чөлөө аваад, ердөө 20 хоногийн дараа ажилдаа эргэн орсон байна. Мён уг гэмт хэргийг үйлдэхээс өмнөхөн уурлаж уцаарлан, өөр нэг багшийг хүзүүгээр нь боосон гэж Тэжон хотын сургууль мэдээлжээ.

Мён Жэ Ван 8 настай охинг хутгалсан өдрийн өглөө нь Боловсролын яамны 2 ажилтан Мён Жэ Ваны өмнөх өдөр нь гаргасан асуудлыг шалгах зорилгоор сургууль дээр нь очсон байжээ. Мён Жэ Ван тэр өглөө хутга худалдан авч, сургууль дээрээ авчирчээ. 1 хүүхдийг алчхаад, дараа нь амиа хорлох төлөвлөгөөтэй байсан гэж тэр цагдаад мэдүүлэг өгчээ.

Тэрээр 8 настай Ким охиныг хэвлэл мэдээллийн өрөөнд дагуулж оруулсныхаа дараа хутгалсан гэж мэдүүлсэн байна. Сурагч Кимийг гэрээс нь авч, хүргэж өгдөг автобусны жолооч нь тухайн өдрийн өглөө “Ким охин ирээгүй байна” гэж сургуульд мэдэгдсэний дараа охиныг сургууль дотор хайжээ. Ингээд уг охиныг сургууль дотор хутгалуулсан байхад нь Мён Жэ Вантай хамт олсон байдаг.

Цагдаагийн газрын мэдээлснээр Мён Жэ Ван мөн хүзүүндээ хутганы шарх авсан байсан бөгөөд амиа егүүтгэх гэж оролдсоноос үүдсэн шарх байх магадлалтай гэжээ. Түүнийг баривчлан, эмнэлэгт хүргэж, шархыг нь оёсон байна.

Тэгвэл өнөөдөр буюу 2025 оны 10-р сарын 20-нд шүүхээс Мён Жэ Ванд бүх насаар нь хорих ял, мөн байршил тогтоох электрон төхөөрөмж 30 жилийн турш хөлөнд нь зүүх шийтгэл оноолоо.

0/1000