Консерватив үзэлтэн, олон жилийн турш хууль тогтоох байгууллагад ажилласан тэрбээр 10-р сарын 4-нд Японы эрх баригч намын даргын сонгуульд ялалт байгуулж, уг албан тушаалыг хашиж буй Японы түүхэн дэх анхны эмэгтэй болжээ. Тэгвэл өнөөдөр буюу 2025 оны 10-р сарын 21-нд Японы парламент түүнийг Ерөнхий сайдаар томилсноор тэр Японы түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий сайд боллоо.

Амьдралынхаа ихэнх хугацаанд Санаэ Такаичи хүнд метал хөгжимд дуртай байсаар иржээ. Коллежид сурдаг байхдаа нэг хамтлагт бөмбөр тоглодог байсан, өдгөө 64 настай Санаэ Такаичи “Black Sabbath”, “Iron Maiden” зэрэг хамтлагийн үнэнч сонсогч. Японы хэвлэлүүдийн мэдээлснээр Такаичи бөмбөрөө маш хүчтэй цохьдог байсан тул саваа хугарах тохиолдолд хэрэглэх дөрвөн хос саваа үргэлж нөөцөлж авч явдаг байсан гэжээ.
Нас ахих тусам хөгжмийн амтыг мэдрэх нь багасаж эхэлдэг ихэнх “метал сонирхогч”-доос ялгаатай нь Японы шинэ Ерөнхий сайд Санаэ Такаичи одоо ч бөмбөр тоглох дуртай гэнэ. Тэр гэртээ цахилгаан бөмбөрийн иж бүрдэлтэй бөгөөд стресстэх үедээ, ихэвчлэн нөхөртэйгөө муудалцсаныхаа дараа бөмбөрөө чанга тоглож, тайвшрах дуртай гэсэн байна.
“Улс төрд орохоосоо өмнө Санаэ Такаичи телевизийн хөтлөгчөөр ажилладаг байх үедээ богино юбка өмсөж, мотоцикл унадаг, задгай хэв маягтай байсан” гэж Мэйжигийн их сургуулийн Улс төр судлал ба эдийн засгийн сургуулийн профессор Хажимэ Кидера хэлжээ.

Харин 1993 онд 32 настай байх үедээ улс төрд орж, хууль тогтоох байгууллагад ажиллаж эхэлснийхээ дараа Санаэ Такаичи эрүүл мэнддээ анхаарч, “Kawasaki Z400GP” загварын мотоциклоо зарсан байна.
Эх сурвалж: CNN

