horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Шинэ Дели утаанд дарагдаж, агаарын бохирдол дээд цэгтээ хүрчээ

post-img

2025 оны 10-р сарын 20-ны даваа гарагт Энэтхэгт Хиндү шашны чухал тэмдэглэлт өдрүүдийн нэг болох “Дивали” буюу Гэрлийн баяр тохиов. Уг баярын үеэр хүмүүс янз бүрийн гэрэл, зул асааж, салют буудуулдаг уламжлалтай.

Энэтхэгчүүд өнөө жилийн Дивали баяраараа маш олон салют буудуулсны дараа Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хот утаанд дарагдаж, агаарын бохирдол дээд цэгтээ хүрчээ. Даваа гаргийн орой Шинэ Дели хотод тэмдэглэсэн баярын дараа агаарт утаа болон нарийн ширхэгт тоосонцор тогтсон байна. Энэ нь улирлын чанартай агаарын бохирдол, цаг уурын нөхцөлтэй нийлж, хотын агаарын чанар огцом доройтжээ. Хотын зарим хэсэгт үзэгдэх орчин муудаж, гудамж талбай, өндөр барилга болон түүхэн дурсгалт газруудыг саарал манан бүрхсэн байна.

Өнөөдрийн байдлаар Шинэ Дели хотын PM2.5 хэмжээ (Нарийн ширхэгт тоосонцор) Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын жил бүр тооцож гаргадаг түвшнээс 40 гаруй дахин өссөн гэж Швейцарын агаарын чанарын хяналтын компани IQAir мэдээлжээ.

Шинэ Дели хотын агаар жилийн аль ч улиралд бохир байдаг боловч өвлийн саруудад хамгийн хүнд үе тохиодог. Энэ үед хотын ойр орчмын мужийн сая сая фермерүүд дараагийн ургацаа суулгахын тулд тариан талбайнхаа ургацын үлдэгдлийг шатааж цэвэрлэдэг. Энэ нь агаарын бохирдлыг улам нэмэгдүүлдэг байна.

Эх сурвалж: CNN

0/1000