horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Трампын мэдэгдлээс хэдхэн цагийн дараа Орос Украйн руу довтолж, 6 хүн амь үрэгджээ

post-img

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Оросын ерөнхийлөгч Путинтай Унгарын нийслэл Будапешт хотод хийхээр төлөвлөж байсан уулзалт нь хойшилсон талаар Өчигдөр буюу 2025 оны 10-р сарын 21-нд мэдэгдсэн билээ. Оросын ерөнхийлөгч Владимир Путин Оросын Украин руу хийж буй дайралтыг зогсоох нөхцөлийг зөвшөөрөөгүйн дараа АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп уг уулзалтыг “Цагийн гарз” хэмээн хэлж, хойшлуулсан юм.

Тэгвэл Трампын өчигдөр хийсэн мэдэгдлээс хэдхэн цагийн дараа буюу 2025 оны 10-р сарын 21-наас 22-нд шилжих шөнө Орос улс Украины нийслэл Киев хот руу олон тооны дрон, пуужин, сөнөөгч онгоцоор довтолж, 6 хүн амь үрэгджээ. Мөн уг дайралтын улмаас Киев хотын ихэнх газар цахилгаан тасарсан байна.

Украины ерөнхийлөгч Зеленский “Лхагва гарагт хийсэн Оросын дайралт эрчим хүчний дэд бүтэц болон энгийн хотуудыг оносон ба уг дайралтын улмаас 6 хүн амь үрэгдэж, 17 хүн гэмтэж бэртсэн” гэж мэдээлжээ.

Эх сурвалж: CNN

0/1000