horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Оросын газрын тосны хамгийн том 2 үйлдвэрт АНУ хориг тавихаар шийджээ

post-img

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп олон сарын өмнөөс Орос улсыг дайн дэгдээж байгаад буруутгаж, хориг тавина гэж анхааруулж байсан боловч дорвитой арга хэмжээ авч чадахгүй явсаар байсан билээ. Тэгвэл Трамп өчигдөр Оросын газрын тосны хамгийн том 2 үйлдвэрт хориг тавихаар шийдсэнээ зарлалаа.

Трамп мягмар гарагт Путинтэй ярилцаж үзээд, уулзалтаа цуцалсан талаараа “Ярилцаж байсан шийдэлдээ хүрэх болоогүй юм шиг санагдсан” гэж мэдэгдсэн. Оросын газрын тосны хамгийн том “Роснефть”, “Лукойл” компанид хориг тавьсан талаараа Трамп “Дайн удахгүй дуусах байх гэж найдаж байгаа болохоор энэ хориг удаан үргэлжлэхгүй байх гэж бодож байна” гэж нэмж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Их Британи улс уг хоёр компанид хориг тавьж байгаагаа зарласан бол өчигдөр Трампыг мэдэгдэл гаргасны дараа Европын Холбоо мөн уг хоёр компанид хориг тавьж байгаагаа зарлалаа. Энэ нь тэд дайныг зогсоохын тулд Оросын газрын тосны компаниудаас газрын тос худалдаж авахаа зогсоож, эдийн засгийн хориг арга хэмжээ авч байгаа гэсэн үг.

Эх сурвалж: CNN

0/1000