horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Дэлхийн дээд амжилт тогтоохоор явж байсан франц дугуйчинг Оросын шүүх баривчилсныхаа дараа суллажээ

post-img

Францын холын зайн дугуйчин эрийг Орос, Хятадын хилийг хууль бусаар давсан хэмээн Оросын шүүх буруутгаж, баривчилсан хэдий ч өнөөдөр суллаж явуулсан байна. Уг дугуйчин Евразийн эх газрыг дугуйгаар туулж, Дэлхийн дээд амжилт тогтоохоор оролдож яваад, Оросын цагдаад баривчлагджээ.

Өөрийгөө “Тэсвэр хатуужилтай уралдаанч, адал явдал эрэлхийлэгч дугуйчин” гэж тодорхойлсон Францын иргэн Софиан Сехилиг Оросын Алс Дорнод бүсийн шүүх суллаж, 50,000 рубль (ойролцоогоор 615 ам.доллар)-ын торгуулиас чөлөөлсөн талаар Приморийн шүүх мэдээллээ. Шүүхийн мэдээлснээр Софиан Сехили буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Түүний биедээ авч явсан эд хэрэгслүүдийг бүгдийг нь буцааж өгсөн байна. Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр Сехилиг 9-р сарын эхээр Алс Дорнодын Приморийн бүс нутагт баривчилж, “Хууль бусаар хил давсан” хэмээн буруутгасан байна.

Сехили энэ аяллаа долдугаар сарын 1-нд Португалийн Лиссабон хотоос эхлүүлэн, өдөрт дунджаар 300 км зам туулж байжээ. Тэрээр Турк, Иран, Казахстан, Монгол, Хятад зэрэг улсыг дайран өнгөрч, эцэст нь Оросын Алс Дорнодын Владивосток хотод очиж, аяллаа дуусгахаар төлөвлөсөн байв.

Тэрээр Евразийн эх газрыг дугуйгаар хамгийн богино хугацаанд туулсан, Дэлхийн дээд амжилтыг шинэчлэхээр зорьжээ. Уг амжилтыг өмнө нь Германы дугуйчин Йонас Дайхманн 64 өдөр, 2 цаг, 26 минутын хугацаанд тогтоосон гэж Дэлхийн дээд амжилтын ном “Гиннес”-т дурдсан байна.

Сехилийн өмгөөлөгчийн мэдээлснээр түүнийг баривчлагдсан хугацаанд нь шүүх харьцангуй сайхан хандаж байсан боловч тэр “сонин хоол өгдөг”, бас “усанд орох боломж олдохгүй” байгаа талаар гомдол илэрхийлсэн гэжээ.

Софиан Сехили өмнө нь нийтлэл бичдэг чөлөөт сэтгүүлчээр ажилладаг байсан ч ажил нь сонирхолгүй болсон тул ажлаа орхиж, эхлээд хүргэлтийн ажилтнаар ажиллаж байгаад дараа нь холын зайн уралдаанч болохоор шийдсэн байна.

Эх сурвалж: Reuters

0/1000