Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд найм даван үзүүрлэж, улсын гарди цол хүртсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн. Тэр үүнийгээ өөрөө ч хүлээн зөвшөөрч, шалгуулна гэдгээ цахим хуудсаараа мэдэгдэж байв. Түүнд ямар хариуцлага тооцох нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан юм.
Тэгвэл Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмарын мэдээлснээр, Н.Өсөхбаярын гарди цолыг хурааж, барилдах эрхийг нь гурван жилийн хугацаагаар хасах саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлжээ. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна.

