horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Камеруны жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, 4 хүн амиа алджээ

post-img

Бүгд Найрамдах Камерун Улсад болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг албан ёсоор удахгүй зарлана. Үүнтэй холбогдуулан 2025 оны 10-р сарын 26-ны ням гарагт Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсагчид цагдаа нартай мөргөлдөв. Энэ үеэр 4 хүн амь үрэгджээ. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч асан, Камеруны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч 76 настай Исса Тчирома Бакарийн олон зуун дэмжигч сонгуулийн үр дүнг эсэргүүцэн, зарим хотод жагсаал хийхийг хориглосон шийдвэрийг үл тоож, цагдаа нартай мөргөлдсөн байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Исса Тчирома Бакари 10-р сарын 12-нд болсон сонгуульд өөрийгөө ялсан гэж үзэж байгаа аж. Тэр 92 настай Пол Бияагийн 43 жилийн ноёрхлыг дуусгавар болохыг шаардсан тул сөрөг хүчин болон нийгмийн зарим бүлэг Исса Тчиромаг дэмжиж эхэлжээ. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар 1982 оноос хойш төрийн эрх барьж буй Пол Бияа энэ удаагийн сонгуульд дахин ялах магадлал өндөр байна.

Камерун улсын эдийн засаг олон арван жилийн турш зогсонги байдалд байгаа нь 43 жил төрийн эрхийг барьж буй Пол Бияатай холбоотой гэж сөрөг хүчнийхэн үзэж байгаа тул тэд Пол Бияаг Ерөнхийлөгчийн суудлаас татан буугдана гэж найдсаар байна.

Энэ удаагийн сонгуульд 92 настай Пол Бияа ахин ялж магадгүй болсон тул түүний өрсөлдөгч Исса Тчиромагийн дэмжигчид сонгуулийн үр дүнг эсэргүүцэн, цагдаа нартай мөргөлджээ. Цагдаа нар жагсагчид руу нулимс асгаруулах хий цацаж, мөргөлдөөн бүр ч хурцадмал байдалтай болсон байна.

Эх сурвалж: BBC

0/1000