horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Францын Луврейн музейд болсон хулгайн хэрэгтэй холбоотойгоор 2 сэжигтэнг баривчилжээ

post-img

10-р сарын 19-ны Ням гарагт Францын Луврейн музейд хулгайч нар хоёр давхрын цонх руу өргөдөг шатаар нэвтрэн орж, 100 сая ам.доллар бүхий эртний үнэт эдлэлүүдийг хулгайлсан хэрэг гарсан нь дэлхий даяар шуугиан тарьсан билээ.

Тэгвэл Францын Луврейн музейд болсон хулгайн хэрэгтэй холбоотойгоор 2 сэжигтэнг баривчилсан гэж Францын хэвлэл мэдээлжээ. Тус хоёр сэжигтний нэгийг Парис хотын Чарльз Де Голль нисэх онгоцны буудлаас нисэх гэж байхад нь барьж авсан гэж Парисын прокурорын хороо мэдээлсэн байна.

Тус хоёр сэжигтний нэг нь Алжир улс руу нисэх гэж байсан бол, нөгөө нь Мали улс руу нисэх гэж байсан гэж Францын цагдаагийн байгууллага мэдээлжээ.

Хулгайчдын Луврейн музейд үлдээсэн ДНХ-ийн шинжилгээнд үндэслэн тус хоёр сэжигтний нэгийг барьсан гэж Францын хэвлэл мэдээлсэн байна. Цагдаа нар Чарльз Де Голль нисэх онгоцны буудлаас хэд хэдэн хүнийг байцаалт авахаар дагуулж явсан ба цагдаа нар сэжигтнүүдийг 96 цагийн турш хорьж, байцаалт авах боломжтой.

Мэргэжилтнүүд хулгайд алдагдсан үнэт эдлэлүүдийг аль хэдийн хэдэн зуун хэсэг болгон буталж, хайлуулчихсан байх гэж санаа зовж байгаагаа хэлжээ. Францад гарсан уг хэргээс хойш бүх музейнүүд аюулгүй байдлаа чангатгасан байна.

Уг хэрэг гарсны дараа Францын Луврын музей зарим хамгийн үнэтэй үнэт эдлэлүүдээ Францын Төв Банк руу шилжүүлсэн ба тус үнэт эдлэлүүд одоо Францын Төв Банкны газар доор 26 метрийн гүнд байдаг, хамгийн өндөр хамгаалалттай агуулахад хадгалагддаг болжээ.

Эх сурвалж: BBC

0/1000