Мэлхийний тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
1. Мэлхий 7 хоног бүр арьсаа гуужуулдаг. Зарим мэлхий бүр өдөр бүр арьсаа гуужуулдаг бөгөөд тэд гуужуулсан арьсаа ихэнх тохиолдолд өөрсдөө иддэг.
2. Мэлхий усыг амаараа уудаггүй, арьсаараа уудаг.
3. Мэлхий биеийнхээ хэмжээнээс 20 дахин хол зайд үсрэх чадвартай. Зарим мэлхий түүнээс ч хол үсэрч чаддаг.
4. Дэлхий даяар мэлхийний 7000 гаруй төрөл зүйл бүртгэгдсэн.
5. Мэлхий хоолоо амандаа оруулсныхаа дараа нүдээ доошлуулж, тагнайныхаа дээд хэсэгт аваачиж нүдээрээ доош дарснаар хоолоо залгихад илүү амархан болдог.
6. Зарим эмэгтэй мэлхий хүсээгүй хавьталд орохгүйн тулд үхсэн юм шиг дүр эсгэдэг. Эрэгтэй мэлхий хээлтэхээр дөхөж ирэх үеэд эмэгтэй мэлхий заримдаа хөл, гараа сунгаж, үхсэн юм шиг хөдөлгөөнгүй хэвтдэг. Хээлтэх улирал эхэлсэн үед эмэгтэй мэлхий дээр олон эрэгтэй мэлхий ирж цувран хээлтдэг ба энэ нь зарим тохиолдолд эмэгтэй мэлхийг үхэлд ч хүргэхүйц аюултай байдаг тул тэд биеэ хамгаалахын тулд энэ аргыг ашигладаг ажээ.
7. Модны мэлхий өвлийн турш хөлдсөн байдалтай байж байгаад хавар гэсхээрээ буцаж амь ордог. Өвөл хөлдхөөрөө тэдний тархи болон зүрх нь бүрэн зогсож, идэвхгүй хэлбэрт шилждэг ч гэсэн хавар болох үед тэдний хөлдсөн бие гэсэж, буцаж амь ордог үзэгдлийг эрдэмтэд саяхныг хүртэл тайлбарлаж чаддаггүй байлаа. Тэгвэл сүүлийн үеийн судалгаагаар модны мэлхий өвөл эхэлмэгц хөлдөхөөс сэргийлэх байгалийн чихэр биен дотроо ялгаруулдаг ба энэ нь тэдний эсийг хөлдөж, бутрахаас сэргийлснээр тэд хавар ирмэгц буцаад амь орж чаддаг гэж гарчээ.
Эх сурвалж: Google

